ДЭЛХИЙ

Коронавирус тарааж буй 17 сая булгыг устгана

Eguur Mn · Коронавирус тарааж буй 17 сая булгыг устгана

Цар тахлын хоёр дахь давлагаа европын улсуудад хүчтэй өрнөж буй талаар бид мэдээлсэн. Үүгээр халдвараас хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлж буй сонин, содон арга хэмжээнүүд шил дараалан мэдээлэгдсээр байна.

Өнгөрсөн зун Испани улс 100 мянган булгыг коронавирус тарааж байна гэх үндэслэлээр нядалсан юм. Үүнтэй ижил шалтгаанаар Дани улс 17 сая гаруй булгаа нядалхаар төлөвлөж байна. Дани улс дэлхийд булганы арьс нийлүүлэлтээрээ тэргүүлдэг аж.

Аравдугаар сард л гэхэд Данийн фермүүд халдвар тархалтаас сэргийлж сая гаруй амьтдаа нядалжээ. Өнгөрсөн хугацаанд 12 хүн булгын фермээс илэрсэн шинэ коронавирусээр халдварласан нь Дани улсыг уг шийдвэр гаргахад түлхэц болж өгсөн юм.

Дани улсын халдварт өвчин судлах төвийн дэд захирал Каре Молбак “Булгыг үргэлжлүүлэн үржүүлэх нь олон нийтийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Булгаас илэрсэн, мутацид орж өөрчлөгдсөн эл коронавирус тун бага судлагджээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button