УЛС ТӨР

УИХ-ын гишүүд энгэртээ 30 жилийн ойн медаль гялалзуулахаас “ИЧИВ”

Eguur Mn · УИХ-ын гишүүд энгэртээ 30 жилийн ойн медаль гялалзуулахаас “ИЧИВ”

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая “Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн  Н.Энхболд нарын 5 гишүүн өргөн мэдүүлжээ. Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураав. Санал хураалтад 47 гишүүн оролцож, 16 гишүүн дэмжсэнээр тогтоолын төсөл дэмжигдсэнгүй. Гишүүдийн олонх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжээгүй учир хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоолын төслийг баталсанд тооцлоо. УИХ-ын 30 жилийн ойн медаль хэрэгтэй эсэх асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Энэ тогтоолын төсөл дээр эргэлзээд л байна. Социализмын үеийн одон медалийн тогтолцоотой үлдсэн хоёрхон улсын нэг нь манайх. Төрийн одон медаль намынх болсон. Бид нийгэмд хавтгайрсан төрийн одон медалийн тогтолцооноос салах цаг болсон. Сумын, аймгийн, салбарын, төрийн гээд энгэр дүүрэн медальтай хоёрхон улсын нэг манайх шүү дээ. 30-40 настай энгэр дүүрэн медаль зүүсэн залуус байна. Зүүхээсээ ч ичиж байна. 70 наснаас дээш ахмад настнуудад Алтан гадсыг нь өгөөд цаашид одон медалиасаа татгалзвал яасан юм бэ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: УИХ энэ асуудал онцгой анхаарах ёстой. Энэ ойн медалийг өөгшүүлж хийлгэхгүй байх ёстой. Энэ тогтоолын төслийг больчих. Наадхыг чинь бид хэд л зүүнэ. Ийм буруу зүйл рүү махкомбинатын улаан ямаа шиг ард түмнийг уриалан дууддагаа болъё. Та нар олонхоороо ярьж байгаад бүх төрлийн медалийг хорьчихооч. Төсвийн мөнгө, ард түмний мөнгө. Сум, орон нутагтаа хэрэгтэй юманд хэрэглэ. Энэ тоглоом биш шүү. Цаашдаа одонг цэгцэлье. Эх орны төлөө одон байж болно. Бид ямар нийгэм рүү яваад байна. Юм болохоор л энгэрт нь нэг юм дүүжилж өгөх юм. Ямар хэрэгтэй юм бэ. Санаачилсан хүмүүс нь үүнийгээ больчих. Үлгэр жишээ үзүүл. Бид дэмжихгүй байна шүү. Төсвийн мөнгөөр медаль хийсэн бол ална шүү гэж хэлэх хэрэгтэй. Хэдэн медалийг хэдэн төгрөгөөр хийх юм бэ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Нийт 1000 ширхэг медаль хийлгэх гэж байгаа юм. Парламентат ёсыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүмүүсээ шагнах гэж байгаа юм. Н.Алтанхуяг гишүүний ярьж байгаа зүйлтэй цаашдаа санал нэг байна. Харин өнөөдөр үүнийг баталчихаасай гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Цаашдаа шударга шалгууртай байя. Алдарт эхийн одонтой адил. Улсад 25 жил ажилласан бол алтан гадас гэдэг ч юм уу. Шалгууртай, шударга байлгахгүй бол үзэмжээр өгдгөөс болж ард түмэн дунд одон медалийн нэр хүнд унадаг. Шударга бусаар авсан нь ичээд зүүдэггүй. Өнөөдөр УИХ энэ асуудлыг дээрээсээ шийдье. 30 жилийн ойн медалийг зүүлээ гээд бид ухаантай, баатар болчихгүй. Үүнийг болъё. Өөрсдөөсөө эхэлье. Ажил хэрэгч, бүтээлч байя. Тэр медаль зүүсэн зүүгээгүй хүний амьдрал өөрчлөгдөхгүй. Үүний дэмжихгүй байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Дайнд ялсан баатрууддаа, хүний амь аварсан хүмүүсийг гэдэг ч юм уу гавьяа байгуулсан хүмүүсийг шагнадаг. Араас нь тодорхой санхүүжилт дагаж байж үнэ цэнэтэй болдог. Манайд одон тэмдгийг сонгуулийн арга хэрэгсэл болгож шуудай шуудайгаар тараадаг. Үүнийг больчихмоор байна. Ерөнхийлөгч л дангаараа одонгоо өгдөг байя л даа. Салбартаа 2 жил ч ажиллаагүй хүмүүс салбарын тэргүүнүүд болоод байна шүү дээ. Тиймээс одонг шинээр хийх биш цэгцлээд хасах хэрэгтэй байх. Тэгж байж нэр хүндтэй байна. Ямар ч үр ашиггүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-05 18:08

Ичиж байгаа нь овоодоо. Улс орноо авч яваа байдлаа хар бөөн бөөн өр,авилга, ёс суртахууны доройтол, гэмт хэрэг булай булай

Зочин
Зочин
2020-11-05 21:06

ХА ХА ХА ЯМАР ГАВЪЯА БАИГУУЛСАН ГЭЖ 30 ЖИЛИИН ОИ МОИ ТЭМДЭГЛЭХ ГЭЖ ӨРӨНД ОРУУЛСАН ГЭЖ ҮҮ . ГАЗАР ШОРООГОО ЗАРСАН ГЭЖ ҮҮ . АРДП ТҮМНЭЭ ЯДУУ АМЬДРУУЛСАН ГЭЖ ҮҮ . АВИЛГАЛ АВЧ БАЯЖСАН ГЭЖ ҮҮ ....

Зочин
Зочин
2020-11-05 22:16

үнэхээр ийм юм санаачлаж байдаг хөгийн нөхөр байнадаа Одоо одон зүүхээс ичих боллоо Одонгоор яагаад ч шагнуулмааргүй хүн шагнагдчихсан байх юм Одоо болчихёо Өгөхгүй л бол тэгэсхийгээд аяндаа �##�га болчихно шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button