УЛС ТӨР

Э.Магнайбаяраас болж Баянгол дүүргийн ИТХ хэрүүл болж, иргэд жагсаж байна

Баянгол дүүргийн ИТХ-д МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаяр сонгуулийн дараа МАН-д элсэж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотой маргаан өдийг хүртэл тасраагүй байна.

Өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон гишүүд Э.Магнайбаяр, Амартүвшин нарыг эгүүлэн таттал хурлыг завсарлуулах талаар мэдээл хийлээ. Тодруулбал "Э.Магнайбаярыг МАХН-аас сонгогдсон төлөөлөгч гэж батлах болчихоод байгаа юм. Гэтэл энэ хүн өөрөө МАХН-ын гишүүн биш МАН-ын гишүүн гэж хэлээд суугаад байгаа. Ингээд байхад нь МАХН-ын төлөөлөгч гэж баталж болохгүй болчихоод байна. Тиймээс тогтоолынхоо зөрчлийг арилаж, засвар оруулаач гэсэн шаардлага тавьж байгаа юм” гэв. Гэтэл Баянгол дүүргийн зарим иргэд эсэргүүцэл илэрхийлж, хэвлэлийн хурлыг үймээн болгов.

Тухайн иргэдийн төлөөлөл хэлэхдээ “АН өнөөдөр бидний эрхийг зөрчиж байна. АН-аас нэр дэвшиж гарсан Солонгоо гэж эмэгтэй хууль бусаар гарч ирсэн. Хүлээн зөвшөөрч чадахгүй. Иргэддээ хүрч үйлчилж чадахгүй байна. Ганцхан Баянгол дүүрэг ийм байдалтай байна. Бусад дүүрэг ажил нь жигдрээд явж байна. Сонголтыг нь хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. Э.Магнайбаярын сонголтыг хүндлэх ёстой. АН тэр хүнийг буруутгах ёсгүй. Дүүргийн ажлыг гацааж байна” гэв.

Яг одоо Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэлсэн ч Э.Магнайбаярын асуудал үл ойлголцол, хэрүүл маргаан дэгдээсээр байна. Гадна эсэргүүцэл илэрхийлсэн иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button