ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Өхөөрдөм амьтдыг харах нь эрүүл мэндэд сайн

Сошиал медиа дээрх өхөөрдөм амьтдын бичлэгүүдийг олон сая хүн үздэг. Тэгвэл эрдэмтэд өхөөрдөм амьтдын бичлэгийг тогтмол үзэх нь эрүүл сайнаар нөлөөлдөг гэдгийг тогтоосон байна.

Тодруулбал, Английн эрдэмтэд хүмүүсийг өхөөрдөм амьтдын бичлэг үзэхээс өмнөх, дараах стрессийн түвшинг хэмжиж үзсэн судалгааны хариугаа дэлгэжээ.

Лиидсийн их сургуульд явагдсан уг судалгааны ажлын хүрээнд 19 хүнээс хэр стресстэй байгааг нь асууж, зүрхний лугшилтын тоо, цусны даралтыг нь хэмжиж авчээ. Дараагаар нь өхөөрдөм муужгай, дэгдээхий нарын бичлэг үзүүлж тэдгээрийг дахин хэмжихэд буурсан үзүүлэлт харагдсан байна.

Тухайлбал оролцогчдын дундаж цусны даралт 136/88 мм м.у.б байснаа 115/71 мм м.у.б болж буурсан байна. Эрүүл хүний цусны даралт 120/80 мм м.у.б байдаг. Судалгааг удирдаж явуулсан доктор Андреа Утли амьтадтай ойр байх нь бичлэг үзсэнээс сайн нөлөөтөй гэж бодож байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “Өхөөрдөм зураг харахаас илүү бичлэг үзэх нь үр дүнтэй, тийм учраас бүр хажууд нь байвал хамаагүй дээр нөлөө үзүүлэх байх” гэжээ.

Өмнөх судалгааны ажлууд амьтан тэжээдэг хүмүүс тэжээдэггүй хүмүүсээс урт насалдаг гэж дүгнэсэн бөгөөд зүрх судасны өвчин тусах, харвах эрсдэлийг мөн бууруулдаг гэж үзсэн юм.

Тэгэхээр “Youtube”-ээс өхөөрдөм бичлэгүүд үзэж стрессээ тайлцгаая.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button