Нийгмийн

Дотооддоо гарсан халдварыг 200 хоногийн турш “0” түвшинд барьж чадсан Тайвань улсын жишээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дотооддоо гарсан халдварыг 200 хоногийн турш "0 түвшинд барьж чадсан Тайвань улсын жишээг сошиал хаягтаа бичжээ.

Тэрбээр "Одоогийн байдлаар 23 сая хүн амтай Тайванд 597 халдвар гарч долоон үхэл бүртгэгдсэн байна.Ковид-19 халдварыг арал дээрээ амжилттай хянаж чадсаны нууц нь:

-2020 оны 3 сараас хилээ хааж зөвхөн дотоодын иргэдээ агаар, усан замын боомтуудаар чанга хяналтан дор оруулж эхэлсэн, шинж тэмдэггүй хүмүүсээ 14 хоног карантинд байлгасан.

-Маск тарааж эхэлсэн. Маскыг иргэддээ үнэгүй тараасан нь амжилтын цөм нь байсан. Тайван гаднаас маскаа авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Өдөрт 2 сая хийж чадаж байсан Тайван 4 сарын хугацаанд 20 сая болтол үйлдвэрлэлээ нэмсэн. Ингэснээр оршин суугчдаа тогтмол маскаар хангах боломж бүрдсэн.

-Халдварт өртөгсдийг хайж олох (trace), карантинд оруулах ажлыг гайхамшигтай хийж чадсан. Эрүүл мэндийн ажилчид батлагдсан тохиолдол бүрийн дунджаар 20-30 хавьтагсдыг олж илрүүлж байв. Засгийн газар нэг тохиолдол бүрийн ард 150 хавьтагсдыг олж шинжилгээнд оруулж байсан. Хавьтагч бүр Ковид-19 илрээгүй ч гэсэн гэрээр өөрсдийгөө 14 хоног тусгаарлаж байсан.

-Тайванчууд өнгөрсөн 2003 оны SARS-аар маск зүүх, гараа тогтмол угаахыг сурсан байсан. Засгийн газар халдварт өвчнийг хянах, тандах сүлжээг бий болгож чадсан байв хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button