Нийгмийн

Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Г.Солтан нар Дээд шүүхэд гомдол гаргажээ

Анхан шатны шүүхээс сонссон ялыг нь давж заалдах шатны шүүхээр баталгаажуулсан төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд эхнээсээ Дээд шүүхэд гомдол гаргаад байна.

Тухайлбал өнгөрсөн есдүгээр сард долоо долоо хоногийн зайтай давж заалдсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Г.Солтан нарын эрхмүүд Дээд шүүхэд гомдлоо гаргажээ.

Тэдний хэргийг шүүгчдэд хуваарилж, шүүх хурлын товыг тогтоох гэж байсан ч Монгол Улс коронавирус дотооддоо алдаж, бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор шүүхүүдийн үйл ажиллагаа ч бас доголдож, эдгээр хэргүүдийн тов  хойшиллоо.

Дээрх эрхмүүдийн хувьд давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа дамжин өнгөрөх хорих 409-р ангиасаа шилжиж, өөр өөр хорих ангид ялаа эдэлж байгаа юм.

Ж.ЭРДЭНЭБАТЫГ улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон. Улмаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ялыг хэвээр үлдээсэн юм.

Н.НОМТОЙБАЯРЫГ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, анхан шатны шүүхээс 5 жил 5 сарын хорих ял оноосныг давж заалдах шатны шүүхээс  хэвээр үлдээсэн юм.

Г.СОЛТАНЫГ бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлсөн. Ингэхдээ 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-20 10:49

Ж. ЭРДЭНЭБАТ Н. НОМТОЙБАЯР ХОЁР ХЭЛМЭГДЭЖ ЯВАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ ГЭЖ ИРГЭН БИ СЭТГЭЛ ЗОВНИЖ ЯВДАГ ЮМ. Ж. ЭРДЭНЭБАТ СЭЛЭНГЭ АЙМАГААС СОНГОГДСОН ,ДАХИН 202О УИХ ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОН УИХ ГИШҮҮН БИЗ ДЭЭ Н. НОМТОЙБАЯРЫН ХУВЬД БАС ХЭЛМЭГДЭЖ ЯВАА ХЭЛЭХ ГЭСЭН ЮМАА ХЭЛЧИХДЭГ ШУДАРГА ЗАЛУУ ШИГ БАЙГАА ЮМ МАН ЭНЭ ЗАЛУУЧУУДАА СУЛЛАЖ АВААЧЭЭ

үзэл бодол
үзэл бодол
2020-11-20 14:17
Reply to  Зочин

Ер нь бол хилмэгдэж яваа хүмүүс болох нь тов тодорхой. Даанч эрх мэдэлдээ хүрэх,хүрсэн суудлаа хамга�##�ах гэсэн дон хуульд захирагддаггүй бололтой .Эрх мэдэл,эд хөрөнгийн төлөө шун�##�ын дон маш хэцүү бололтой. Эрх мэдэлд хүрэх,хүрсэн суудлаа хамга�##�ах ажилд саад болж хууль, дэг журам ярьсаан нэгнээ хуулийн зүйл за�##�тыг гүйвуулах,бүрхэгдүүлэх зэрэг башир аргаа илэрхээс айж ха�##�тай шүүх,шүүх ажиллаанд сэтгүүлчдийг оруулахгүй байх зэрэг башир аргуудаар нухчин дарах арга нь мухард�##�д орж зөрчил дутагд�##� нь илэрэх нь дөхөөд ирэхээр ямар хамаагүй шахам хэргийг тохоон шоронд хорьдог жим гарчихсаан.Одоо бүрч сайхан хууль бус үйлдлээ чихэх орон зайтай боллоо. ккк

Холбоотой мэдээ

Back to top button