Нийгмийн

1688 тонн хог хаягдал ачуулж, 2169 тонн хаягдал булж устгажээ

Төвлөрсөн 3 хогийн цэг, хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 17 ААНБ-ын хог хаягдлын тээвэрлэлт хийж байгаад хяналт шалгалт хийж байна. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар хог хаягдлыг тээвэрлээгүй, зориулалтын бус газар хаясан нийт 58 зөрчил илэрч тээвэрлэлтийн компаниудад мэдэгдэж, газар дээр нь 45 зөрчил буюу 77%-ийг арилгууллаа.

Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 1688 тн хог хаягдал хүлээн авч 2169 тн хаягдлыг булж устгасан.Хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилчдын биеийн халууныг өдөр бүр шалгаж бүртгэл хөтөлж хэвшсэн ба сэжигтэй тохиолдол илрэхэд тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.

Мөн нэг удаагийн хамгаалах хувцас, бээлий, маскаар ханган ажиллаж байгаа боловч Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ, Чингэлтэй ТҮК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сонгинохайрхан тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэр үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын нэг удаагийн хамгаалах хувцасны нөөц багассан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button