Нийгмийн

Архидан согтуурсан үедээ эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа


Монгол Улс дотооддоо коронавирус алдсан өдрөөс эхлэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон. Гэвч өнөөдрийг хүртэл архидан согтуурсан, бусдын амгалан тайван байдал алдагдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, эрүүлжүүлэгдсэн дуудлагууд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Энэ сарын 19-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт архидан согтуурсны хар гайгаар эхнэрийнхээ аминд хүрсэн аймшигтай хэрэг орон нутагт бүртгэгдлээ.

Тодруулбал Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд эл хэрэг гарсан бөгөөд тус суманд оршин суух 29 настай эрэгтэй Т гэгч согтуурсан үедээ эхнэр болох 25 настай эмэгтэй А-г олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. Эл аймшигт хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button