ЭРҮҮЛ МЭНД
ЭМЯ: Өчигдөр 17:00 цагаас хойш зөвхөн Улаанбаатарт 11 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдрөөс хойш 3011 хүнд шинжилгээ хийлээ. Дархан-Уул аймагт өчигдөр 17 цагаас хойш нэмж халдвар бүртгэгдээгүй. Дорноговь, Орхон, Говьсүмбэр, Сэлэнгэ аймагт мөн нэмэгдээгүй. Улаанбаатар хотод 11 тохиолдол нэмэгдсэн. Эдгээр нь хяналтандаа авсан, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас гарлаа.
Өчигдрийн байдлаар Монгол Улс дотооддоо 193 халдвар бүртгэсэн байсан бол өнөөдөр 204 тохиолдолтой боллоо” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.