НИЙГЭМ

“Болдтөмөр Ерөө гол” компани “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 500 сая төгрөг хандивлалаа

“Болдтөмөр Ерөө гол” компани цар тахлын энэ үед коронавирус голомтлон тархаад буй төмөр замын ажилчдын шинжилгээ, оношилгоонд зориулж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 50 мянган амны хаалт,  500 сая төгрөгийн тусламж үзүүллээ. Уг хандивыг "Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр зам хариуцсан захирал М.Сүхбаатар, "Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар хүлээлгэн өгсөн юм.

"Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр зам хариуцсан захирал М.Сүхбаатар “Монгол Улсад төмөр замын салбараа цаашид хөгжүүлэхийн тулд бид нэг нэгэндээ тус дэм болох ёстой. Энэ үүднээс бид өөрсдийн бололцооны хэмжээгээр дэмжлэг үзүүлж байгаа юм. Та бид амаргүй үеийг даван туулж, тээврийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэж найдаж байна. Ган зам нь зурайж, галт тэрэг нь хурдална гэдэг ерөөлөөр үгээ дуусгая. 50 мянган маскыг маргааш Замын-Үүдэд хүлээлгэн өгнө” гэлээ.

Төмөр замын ажилчдын тэмцээний үеэр голомтлон тархсан байж болзошгүй коронавирус цар тахлын аюулаас болж төмөр замын ажилчид болон тэдний гэр бүлийн маш олон хүн эрсдэлтэй хэсэгт орж, тусгаарлагдаад байгаа юм.

 "УБТЗ” ХХН-ийн Нэгдүгээр орлогч дарга И.В МИЛОСТНЫХ хэлэхдээ “Энэ мөнгийг коронавирус халдварын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажилдаа зориулна. Төмөр замын 450 гаруй ажилтан тусгаарлагдсан. Тэдний эмчилгээ, оншилгоонд хэрэглэнэ. Мөн ажил дээрээ илүү цагаар ажиллаж байгаа ажилчиддаа зориулна. Мөн УБТЗ-ын ажилчдаа хамгаалах хэрэгслээр хангана. Мөнгө тусгай дансанд байгаа. Мөнгө бүрийн тайланг гаргаж, “Болдтөмөр Ерөө гол” компанид тайлагнана. Ажилчиддаа ч тайлагнах болно. Танай компанид баярлалаа. Та бүхний тусламж цаг үеээ олсон тусламж байлаа” гэв.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш гадаад дотоодын зах зээлээс 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон “Болдтөмөр Ерөө гол ХХК”-ийн Баянгол төмрийн хүдрийн уурхай өнгөрсөн 2019 онд ажилчдадаа зориулан Баянгол цогцолбор хотхон барьж, ашиглалтад оруулсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button