УЛС ТӨР

ЗГ: Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэмнэж буй зардлаа цар тахалтай тэмцэхэд зарцуулах эрх олголоо

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэмнэж байгаа зардлаа коронавирусийн цар тахалтай тэмцэхэд зарцуулах эрх олголоо. Мөн арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй. Цэцэрлэг, ЕБС арванхоёрдугаар сарын 18-н хүртэл онлайнаар хичээллэж,  2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргалаа.

Харин их, дээд сургуулиуд нэгдүгээр сарын  5-ныг хүртэл онлайн хичээл орж, 2021 оны хоёрдугаар сарын 15-н хүртэл ээлжийн амралтыг эхлүүлэх шийдвэр гаргасан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button