УЛС ТӨР

Я.Содбаатар: Замын-Үүдэд хоёр тэрбумын үнэтэй PCR аппарат суурилуулж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар коронавирусний нөхцөл байдлын талаар Шадар сайд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж, одоо 70 хувийг хамруулаад байна. Дарханд голомтолж гараагүй. Гэхдээ тэг зогсолт хийж, арга хэмжээ авснаар 20 мянга гаруй хүнээс шинжилгээ аваад байна. Нийт 28 мянган өрхтэй. Орхон аймаг хяналтад байна. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. "Эрдэнэт" үйлдвэрийн 6000 гаруй хүнд PCR шинжилгээ хийсэн. Ямар нэг халдвар илрээгүй.

Замын-Үүдэд хоёр дахь PCR аппаратыг суурилуулах гэж байна. Өмнөговьд халдвар гараагүй ч тэнд байгаа 6000 гаруй жолооч нарыг шинжилгээнд хамруулах PCR аппарат суурилуулж байна. Цаана байгаа Шивээхүрэнгийн жолооч нарыг ч шинжилгээнд хамруулна. Нийт 2 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл суурилуулж байна.

Төмөр замын нийт бүрэлдэхүүний 90 гаруй хувийг түргэвчилсэн оношлуурт хамруулсан. Сэжигтэй тохиолдлыг PCR шинжилгээнд хамруулж байна. Цагааннуур боомт долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт ажиллана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-11-23 17:16

Сайн ажиллаарай. Амжилт. Ямар нэг хувийн ашиг сонирхлоо одоо арай ч шургуулчихгүй биз гэж найдаж байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button