НИЙГЭМУЛС ТӨР

Я.Содбаатар: Иргэдээ зохион байгуулалтгүй явуулбал 21 аймагт халдвар тархах эрсдэлтэй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд  Я.Содбаатар орон нутгийн иргэдийг буцаах асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Иргэдийг орон нутаг руу буцаах түр журмыг боловсруулсан. Гэвч мэргэжлийн хүмүүс тэднийг зохион байгуулалтгүйгээр явуулбал 21 аймагт халдвар тархах эрсдэлтэйг анхааруулж байна. Улаанбатаар руу 11 мянган хүн ирэх хүсэлтэй байна. Зөвхөн нийслэлд орон нутгаас томилолтоор, эмчилгээнд гэх мэт шалтгаанаар ирсэн төрийн албан хаагчийн тоо 1700 орчим байна.

Иргэдээ өнөө маргаашдаа гаргаж чадахгүй. Маш их эрсдэлтэй гэж үзэж байна. Тиймээс энэ асуудалд нэлээд нухацтай хандана. Иргэд бүртгэлийн программд бүртгүүлээд түүний дагуу шинжилгээгээ өгөөд хариугаа аваад очих газар, хаяг гээх бүх зүйл тодорхой болсон үед орон нутаг руу нь явуулна. Тэндээ очоод тодорхой тусгаарлалтад орно. Хот хоорондын автобусанд 10-12 хүн л явахаар зохицуулалт хийх гэж байна. Ер нь иргэдээ явуулахын төлөө ажиллаж байна. Өвөрхангай аймгийн 4447 иргэн байна. Энэ иргэд Өөрхангайд очиход тэнд байгаа 120 мянган иргэн эрсдэлд орно. Энд иргэдээ хорих ямар шалтгаан байхгүй шүү дээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-23 19:02

Содбаатар Хүрэлсүх шиг хөтлөгч хийх авъяастай юм байна хөөе.хахаха Ер нь МАН үйлдэл болгоныг дууриадаг долдойнууд

уншигч
уншигч
2020-11-23 22:15

Энэ ёстой үнэн шүү. Тун зохион байгуул�##�ттай явуулахгүй бол хор холбогдол нь их гарч болно шүү

Холбоотой мэдээ

Back to top button