ХӨСҮТ: Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхон аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “2020 оны 12-р сарын 01-нд вирус судлалын лабораториудад нийтдээ 12015 хүнд коронавирусийн шинжилгээ хийлээ. Эдгээр шинжилгээнд 259 хүний хавьтлын шинжилгээ орсон. Игээд 11 хүний хариу эерэг гарлаа. Улаанбаатар хотод 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Халдвартай тохиолдлын ойрын хавьтал, гэр бүл, хамт ажиллаж байсан хүмүүс байна.
Сэлэнгэ аймагт гурван тохиолдол нэмэгдлээ. Ингээд 183 тохиолдол боллоо. Мөн л тусгаарлагдсан, хавьтлын хүмүүс байсан. Орхон аймагт 2 тохиолдол нэмэгдсэн. Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговьд шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд нийт 369 тохиолдол боллоо. Монгол Улсад батлагдсан тохиолдол 812, эдгэрсэн 358, ажиглалтад 35, гэрийн ажиглалтад нэг, ажиглалтын хугацаа дууссан 322 хүн байна” гэлээ.