УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Сайжруулсан шахмал түлшийг дөрөвдүгээр сар хүртэл 50 хувь хямдрууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.12.02) боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цар тахлын үед хүмүүсийн амьдрал хүнд байна. ААН-үүд хорионд ороод зогсож байна. Түлшний асуудал хүнд байна. Айл өрхүүд өдөр бүр гал түлж байна. Бид түлшээр хангах зайлшгүй шаардлага байна. Оюутнууд ирэхээрээ гэр бариад айлын хашаанд буудаг. Тиймээс 220 мянган айл өрхүүдэд түлшний тусламж үзүүлж, амьдралд нь дэмжлэг үзүүлье гэж шийдлээ.” гэв. Ингээд Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.

1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.

2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ.

3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.

4. "Ковид-19” цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.

5. Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗАСГИЙН ГАЗАР ЦАГ ХУГАЦАА АЛДАХГҮЙ ЦАГ АГААР ЭРС ХҮЙТЭРЧ БАЙГАА ЦАГ МӨЧИД САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮНЭЭ 50% БУУРУУЛАНА ГЭДЭГ АЙЛ ӨРХҮҮДЭД ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭГ ШӨНӨ ДУЛААН ХОНОВОЛ МЯНГАН ЛАН ГЭЖ ҮГ БАЙДАГДАА ЕР НЬ ДААРСНААС БОЛЖ ХАНИАД ТОМУУ ХҮРДЭГ ЗАСГИЙН ГАЗАР АРД ИРГЭДДЭЭ ИЛЧ ДУЛААН ХАЙРЛАЖ ЧАДЛАА. ЦАР ТАХЛЫН ЭНЭ ХҮНД ЦАГ ҮЕД АРД ИРГЭДЭД ИЙМ Л ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙГ ОЛЖ ХАРСАН БАЙНА. ЗАРИМ НЭГ НАМ ХҮМҮҮС УЛС ТӨРЖИЖ ИРЭХ СОНГУУЛИАР СОНГОГДОХОО Л БОДОЖ НЭГ САЯ ТӨГРӨГ ТАРАА ГЭДЭГ БОЛ ХООСОН ЗҮЙЛ ТИЙМ ИХ МӨНГӨ ТАРААВАЛ ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭНЭ ГЭДЭГ БОЛОХ БАЙХ ДАА.

Зочин
Зочин
Reply to  Зочин

энэ мал тэр зөрүүг нь өөрөөсөө төлөр үү тээ эргүү малнууд аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шаа шаа сда

Зочин
Зочин

Зөв алхам байна. Амжилт

Иргэн
Иргэн

хариуцлага алдсан албан тушаалтнуудаа зайлуулчих тэгвэл болж байна. Амжилт

Зочин
Зочин

Зөв алхам байна. Амжилт

Зочин
Зочин
Reply to  Зочин

хуц малаа энэ хүн тэр зардлыг чинь төддөггүй юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүрэлсүх өөрт ноогдох байсан ашигаа аятайхан авчихаа мэдэхтэйгээ байлгүй дээ. Ард түмэн дургүй байхад энэ албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаад байгаа нь цаанаа учиртай байхооо.

Зочин
Зочин

Ok. Ok

Ард олон
Ард олон

Зээлээ хүүгийн хамт хойшлуулаач ээ тэгж байж дунд доод давхаргийн иргэдэд тус болно шүү дээ хүү хойшлуулахгүй бол ямарч хэрэггүй тус болохгүй байна шүү дээ хадгаламж зээлийн хоршооноос сарын 3 -4 % зээлтэй иргэдэд хүнд байна хүүгээ төлж чадахгүй байна шүү дээ

Zochin
Zochin

Turuuch ni gertee osgoj arai ert bol bur sain bj ghdee hojimdohgui ard tumend tom tus..ta mundag shuu zeelii bayrllaa.ene tsagt zeeli huu tsoohon saraarch blhnoo tegleesei.or gdg seteglii daramt aas hugasalj ogdg bol tor zasgtain gavyaa.

иргэн
иргэн

Хүрэлсүхээ дан Түлшээр иргэд чинь Онд мэнд орчихоор харагдаж байна уу, энэ байдлаарай Өлсгөлөн Иргэд олон түмэн Босож тэмцэнэ шүү, МАН-ынхан болон Хүрэлсүх Цатгалан байхад Иргэд чинь Өлсөж байна шүү

Зочин
Зочин

Mundag bn. ES -daa tomoos tom amjilt.

Зочин
Зочин

Тавантолгой түлш ХХК-ын үүссэн алдагдлыг татвар төлөгдчийн мөнгөөр төлнө. Энэ ойлгомжтой шүү дээ.

Хариулт хүсэж байна
Хариулт хүсэж байна

1тонн сайжруулсан түлш авъяа .Өгөх үү Нөгөө 6 уут нүүрс хэвээрээ юу.Хэвээрээ бол попролт байна.хариу

Зочин
Зочин

Ноднинг бодвол энэ жил утаа их байна.Хүмүүс мөнгөгүйн улмаас гарт тааралдсан резин , улавч, гутлаа ,нийлэг эдлэлээ,зурагтны хар хайрцаг их түлж байна даа.

Зочин
Зочин

Тэгэхлээр урд өмнө нь ЗГ "сайжруулсан түлш" нээс орлого олж байжээ гэж дүгнэж болох уу? ЗГ аж ахуйн нэгжийн үүрэг гүйцэтгэж улсын төсвөөр санхүүжүүлж орлого олох ажил хийж болох уу? Урд нь олсон орлого зардал шилэн дансанд бүртгэгдсэн үү? ЗГ т аудит хэзээ оруулах вэ? БОАЖЯ ны Сайд 54 тэрбумаар Хэнтийд жижиг сажиг амбаарнуудыг дахин санхүүжүүлнэ гэлээ. Үүнд санхүүгийн шалгалт оруулах уу?

irgen
irgen

9 ehelj bga ene uyd mash zuv shiidver gargalaa, bayrlalaa

Холбоотой мэдээ

Back to top button