Европын холбоо вакцин баталсан Англи улсын хэт түргэдлээ гэж шүүмжлэв

Өчигдөр (2020.12.02) Их Британи “Pfizer/BioNTech”-ийн вакциныг яаралтай үед ашиглахаар баталсан билээ. Тэд "Pfizer” компаниас 40 сая тунг захиалсан байгаа.
Харин АНУ-ын Хүнс Эмийн Удирдлагын газар ирэх 10-ны өдөр “Pfizer”-ийн вакциныг баталгаажуулах эсэхээ шийдэх юм.
Европын Эмийн Агентлаг энэ сарын 29-ний өдөр “КОВИД-19”-ийн вакциныг батлах үгүйгээ шийднэ. Тэд аравдугаар сарын 6-ны өдрөөс эхэлж “Pfizer”-ийн вакцины туршилтаас ирсэн баримтуудыг нягталж эхэлсэн бөгөөд удаан шалгаснаар ард түмэнд илүү аюулгүй бүтээгдхүүн хүргэнэ хэмээн үзэж буй.
Харин Англи аравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж хэрэгтэй баримт бичгүүдийг шалгаж эхэлсэн бөгөөд ЕЭА-ийн явуулж буй процесст ашиглаж байгаа баримтаас бага хэмжээний материал тэд ашигласан байна.
Вакцин баталгаажсан явдалыг олон хүн цар тахлын төгсгөл ирлээ хэмээн баярлацгаасан. Харин Европын Холбоо уг явдалыг зэмлэж, ерөнхий сайд Борис Жонсоны улс төрийн ашиг сонирхолтой холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
Европын Холбооны хууль батлагч Петр Лиези уг явдлыг “Би энэ шийдвэрийг Европын Холбооны гишүүд бүү дагаасай хэмээн зөвлөж байна. ЕЭА-ийн явуулж буй хэдхэн долоо хоногийн нямбай шалгуур хамаагүй дээр” хэмээжээ.
Эх сурвалж: Foxnews
Б. БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Foxnews Трампыг дэмждэг. Трамп вакцины эсрэг байдаг хүн дээ.