СпортСПОРТ

Фото: Төрийнхөө наадамд түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардууллаа

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардууллаа.

Азарганы уралдаанд түрүүлж, айрагдсан морьд:

  • Түрүү магнай: Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ
  • Аман хүзүү: Дундговь аймгийн Өлзийт сумын Батсүхийн Наранхүүгийн хул азарга
  • Айргийн 3: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагва солонго хүрэн азарга
  • Айргийн 4: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Батмөнхийн Тогтохын халзан азарга
  • Айргийн 5: Төв аймгийн Борнуур сумын уяач Мөнхтэнгэрийн Сайнзаяагийн хурдан халзан азарга

Их насны морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьд:

  • Түрүү магнай: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн жигүүр халтар түмэн олны баясгаж Төв цэнгэлдэхэд цолоо дуудуулахаар боллоо,
  • Аман хүзүү: Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн дөлгөөн халтар
  • Айргийн 3: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач, Тод манлай уяач Б.Отгонсэлэнгийн саарал
  • Айргийн 4: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач, аймгийн Алдарт уяач Э.Бат-Эрдэнийн од хүрэн
  • Айргийн 5: Хэнтий аймгий Норовлин сумын уяач Н.Мөнхийн цом бор тус тус хурдалж түмэн олныг баясгалаа.

Соёолон насны уралдаанд түрүүлж, айрагдсан морьд

  • Түрүү магнай: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ч.Батжаргалын хонгор халзан
  • Аман хүзүү: Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач, аймгийн Алдарт уяач Г.Ариунболдын хараацай алаг
  • Айргийн 3: Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн хээр
  • Айргийн 4: Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Энхболдын халтар
  • Айргийн 5: Төв аймгийн Заамар сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Ч.Уламбаярын халтар үрээ тус, тус хурдалж түмэн олноо баясгаж торгон жолоогоо өргүүллээ.

Хязаалан насны уралдаанд түрүүлж, айрагдсан морьд

  • Түрүү магнай: Тод манлай уяач Д.Оногийн уясан Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хэрээ үрээ,
  • Аман хүзүү: Төв аймгийн Сүмбэр сумын уяач Б.Чулуунсүхийн хурдан халтар үрээг Б.Булгадай уяж хурдлуулжээ,
  • Айргийн 3: Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Г.Ганчулууны хээр үрээ,
  • Айргийн 4:  Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амарсанаа хурдан бор үрээ,
  • Айргийн 5: Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Б.Цогбаярын хонгор халзан үрээ тус тус хурдалж, төрийнхөө их баяр наадамд айрагдлаа

Шүдлэн насны уралдаанд түрүүлж, айрагдсан морьд

  • Түрүү магнай: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Элдэв-Очирын Ариунболдын хүрэн халзан  энэ жилийн наадмын түрүүг авлаа
  • Аман хүзүү:  Аймгийн алдарт уяач Нанзадын Болдбүрэнгийн уясан, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Эрхэмбаатарын Өлзийдэлгэрийн хүрэн үрээ
  • Айргийн 3:  Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн халзан үрээ 
  • Айргийн 4:  Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Зулхүүгийн зээрд үрээ
  • Айргийн 5: Булган аймгийн Булган сумын уяач Батцогтын Өвгөнхүүгийн зээрд үрээбарианд орж наадамчин олныг баясгалаа.

Дааганы уралдаанд түрүүлж, айрагдсан морьд

  • Түрүү магнайд: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач, аймгийн Алдарт уяач Намсрайгийн Ариунбилэгийн хээр
  • Аман хүзүүнд: Архангай аймгийн Чулуут сумын уяач , МУ-ын Алдарт уяач Цэдэнсодномын Энхболдын сартай хүрэн
  • Айргийн гуравт: Архангай аймгийн Хотонт сумын уяач, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хээр
  • Айргийн дөрөвт: Өвөрхангай аймгийн Гучин ус сумын уяач Банзрагчийн Жамбалбавуугийн сартай хээр
  • Айргийн тавд Ховд аймгийн Цэцэг сумын уяач Баасанцэрэнгийн Энхзоригийн хүрэн тус, тус хурдлан наадамчин олноо баясгалаа.
  • Баян ходоод: Өмнөговь аймгийн Номгон сумын уяач, аймгийн Алдарт уяач Н.Болд-Өрнөхийн хул даага "баян ходоод"-ын эзэн боллоо.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button