Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр цахим орчинд тархсан мэдээллийг няцаалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр зарим асуудалд няцаалт өглөө.
Тэрбээр "Цахим орчинд тархаж буй олон худал ташаа мэдээлэлд няцаалт өгье.
1. "Олон улсын эрүүгийн шүүх"-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал өгчээ гэсэн мэдээлэл нь албан ёсны эх сурвалжийн мэдээлэл бус худал, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
2. "ДЦС-3 ийн өргөтгөлийг ОХУ-тай хамтарч 1,3 тэрбум еврогоор хийх гэрээ байгуулах гэж байна" гэсэн мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Одоогоор хоёр талаас ямар нэгэн үнийн дүн тохиролцоогүй бөгөөд зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. 3. "ОХУ-ын Ерөнхий прокурор зэвсэгтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байсан тул хил дээрээс буцаалаа" гэсэн мэдээлэл нь мөн худал ташаа мэдээлэл болно.
Энэ мэт худал, ташаа мэдээллийг санаатайгаар олон нийтийн сүлжээнд тарааж байгаа тул аливаа мэдээллийн үнэн бодит байдлыг сайтар нягталж байхыг иргэд олон нийтээс хүсэж байна" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hiicheed daraa ni uguisgedegg buzar tehnoligio odoo bolichooch
Энэ чинь гишүүн болсон гэсэн хуучин цүнх баригч ажлаа давхар хийгээд бгаа юмуу яг юу болоод бнаа
Цүнх баригчаа л хийж байна даа
Ахмадын тэтгэвэр нэмэх нь худлаа бнаа, тэрнийг няц аахгүй яасым бэ ?!
Өнөө өглөө тэтгэвэрийн хэдэн ₮ дансанд орсон бн лээ, нэмэгдээгүй л билээ....
Буян Жагаад дарвайтлаа �##�гадуулаад Хүрэлсүхийн �######� долоогч болсон гар
Үнэн үү. Ингээд ирэхлээрээ л будлиантай байдаг сан
Энэ гэж нэг �##�и�##�агч байна өө. Хөөрхий амьтан суганы үс царайлаж удахгүй дээ
наад худ�##� мэдээлэл тараагаад байгаа үл бүтэх этгээдүүдээ яар�##�тай барьж хориочээ.
станц засварлах санхүүгийн дүн тохироогүй байж оросоор зураг төсөл хийлгэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? тэр зураг төсвөөр оросоор бариуахгүй бол дараа нь тэр зураг төсийг хэн хэрэглэх юм бэ? ингэж түмний толгойг эргүүлж хуурч цус�##�дагаа болих хэрэгтэй шүү м�##�уудаа