Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын Зеленскийд өгсөн амлалт үр дүнгээ өгөхөд цаг хугацаа шаардана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украиныг “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужинг үйлдвэрлэх зөвшөөрөл олгоно гэж амласан. Энэ нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн хувьд томоохон дипломат ялалт болсон ч үйлдвэрлэл эхлэхэд дор хаяж нэг жил шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.

Тэр хүртэл Украин агаарын цохилт эсэргүүцэх пуужингийн хомсдолтой байх тул ОХУ бөмбөгдөлтөө үргэлжлүүлэх төлөвтэй байгаа юм. Ийм учир цөөн тооны эсэргүүцэх пуужингаа ашиглан ямар объект хамгаалахаа Украин эрэмбэлж сонгохоос өөр аргагүй аж.

Зеленский хэлэхдээ ОХУ-ын фронт дээр ахиц гаргах саарсан тул баллистик пуужингийн давуу талаа ашиглан Украиныг хүчтэй цохилт өгч байна гэжээ. Энэ үед “Patriot” эсэргүүцэгч пуужин Украины зэвсэгт хүчинд нэн чухал үүрэгтэй юм.

“Patriot” бол ОХУ-ын баллистик пуужинг устгах чадвартай Украины зэвсэгт хүчинд байгаа цорын ганц систем. Энэ сард ОХУ-ын харвасан 54 баллистик пуужингаас Украин ердөө дөрвийг нь л устгаж чаджээ.

Гэхдээ Трампын өгсөн амлалт тодорхой бус хэвээр байна. Тэрбээр “Patriot” системийн пуужинг үйлдвэрлэгч “Lockheed Martin” болон “Raytheon” компаниудтай энэ асуудлаар урьдчилан ярилцаагүй гэдгээ хэлсэн юм.

Зургийн эх сурвалж: United24 Media

Шинжээчдийн үзэж буйгаар үйлдвэр байгуулахад хугацаа шаардагдана. Ийм учир “Raytheon”-ы үйлдвэрлэдэг “Patriot PAC-2” системийн пуужин, эсвэл “Lockheed Martin”-ы илүү дэвшилтэт “Patriot PAC-3” системийн пуужингийн үйлдвэрлэл ойрын хугацаанд эхэлж, Украины нөхцөл байдлыг хөнгөвчлөх боломжгүй.

Осло хот дахь Норвегийн Батлан хамгаалах судалгааны хүрээлэнгийн пуужингийн шинжээч Фабиан Хоффман "Энэ амлалтын богино хугацаанд үзүүлэх нөлөө нь маш хязгаарлагдмал. Үйлдвэрлэл жилийн дотор эхэлнэ гэдэгт би маш их эргэлзэж байна. Миний бодлоор нэг жилээс ч илүү удаан хугацаа шаардлагатай" гэжээ.

“Raytheon” компани 2024 онд Европын зэвсэг үйлдвэрлэгч “MBDA”-тай гэрээлж “PAC-2” системийн “GEM-T” пуужинг Германд үйлдвэрлэхээр тохиролцсон. Гэвч пуужингийн эхний нийлүүлэлт нь 2027 оны эхнээс өмнө хүргэгдэхгүй гэж шинжээчид тооцоолж байна.

Украин 2022 онд ОХУ-ын дайн эхлүүлснээс хойш цэргийн технологийн хөгжлөө эрчимтэй ахиулж чадсан. Гэхдээ дууны хурднаас хэд дахин хурдтай нисдэг пуужинг устгах системийг бүтээх нь хамгийн хүнд сорилт болоод байгааг батлан хамгаалахын шинжээчид хэлж байна.

Украины Батлан хамгаалах яамны зөвлөх Сергей Бескрестнов “Telegram” хуудсандаа, ховор оддог эд ангийг үйлдвэрлэдэг гүйцэтгэгчид хүчин чадлаа хэр хурдан нэмэгдүүлж чадах нь тодорхойгүй хэвээр байгаа гэж бичжээ.

Украины пуужин үйлдвэрлэлийг хурдасгахад тусалж болох улсын нэг нь Герман юм. Хэлэлцээний талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж хэлснээр шинэ пуужинг Германд эсвэл аюулгүй байдлын хувьд илүү тохиромжтой Европын өөр нэг улсад үйлдвэрлэх магадлал өндөр байна. Харин дайн дууссаны дараа үйлдвэрлэлийг Украин руу шилжүүлэх боломжтой аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АНУ, НАТО, ЕХ -ны улсууд Украйныг зэвсэгээр болон санхүүжилтээр хангасаар ирсэн. ОХУ-ын эсрэг бүгд нийлээд дайтаад байгаа юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button