СпортСПОРТ

Наадмын таамагт дээгүүр бичигдэж байсан улсын том цолтнууд унасан дөрвийн даваа өндөрлөлөө

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө. Үзүүр түрүү булаалдах болов уу гэсэн улсын цолтой бөхчүүд энэ даваанд унаж наадамчин олны таамгийг багагүй эвдээд байна. Тухайлбал, улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Шаравдоржид өвдөг шороодов. Уг нь энэ жил зааныг цолоо ахиулах болов уу гэсэн хүлээлт байлаа.

Мөн Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Бямба-Отгон нар залуу бөхчүүдэд өвдөг шороодлоо. Тэр тусмаа энэ жилийн наадмаар арсланг сайн барилдаж аварга цол таамагт дээгүүр бичигдэж байсан бөхчүүдийн нэг яах аргагүй байлаа. Ийнхүү доогуур даваанд унасанд Өвөрхангайчууд болон бөх сонирхогчдын таамгаас зөрлөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button