ДЭЛХИЙ

Хятадад коронавирусийн 12 тохиолдол нэмж бүртгэгджээ

Арваннэгдүгээр сарын 30-нд Хятад улсын 31 муж, өөртөө засах орон, төв засгийн шууд харьяа хотууд болон Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст КОВИД-19-ийн халдварын 12 шинэ тохиолдол бүртгэгдсэний дөрөв нь хилийн чанадаас зөөвөрлөгдөж орж ирсэн бол найм нь дотоодын халдвар байна.

Халдварын улмаар нас барсан тохиолдол болон бусад сэжигтэй тохиолдол илрээгүй тухай Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо мэдээллээ. Мөн 12 хүн бие нь илааршиж эмнэлгээс гарсан бол 1628 хүнийг анагаахын ажиглалтаас чөлөөлсөн байна.

2020 оны 11-р сарын 30-ний өдрийн байдлаар Хятад улсад нийтдээ 86542 хүн халдвар авч, 81631 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, 4634 өвчтөн нас баржээ.

Эх сурвалж: http://mongol.cri.cn/20201201/6b86515b-6afe-f211-99c8-287f5cbd31a9.html

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button