ДЭЛХИЙ

БНХАУ-д хөрсний гулгалтын улмаас 42 хүн амь үрэгджээ

БНХАУ-ын Гуйжоу мужийн Шуйчэн бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсч, одоогийн байдлаар 42 хүн амиа алдаад байгаа тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэхүү байгалийн гамшигт 20 гаруй барилга, байшин өртсөн бөгөөд есөн хүн сураггүй болж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч найдвар тун бага байгаа аж.

Байгалийн гамшиг нүүрлэсэн бүсээс 40 гаруй хүнийг аварч, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Хятадын Засгийн газраас байгалийн гамшигт өртсөн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх болон аврах ажиллагаанд 30 сая юань хуваарилсан байна.

БНХАУ-ын уулархаг бүс нутагт хөрсний гулгалт байнга тохиолддог бөгөөд ялангуяа их хэмжээний бороо орсны дараа эрсдэл улам нэмэгддэг ажээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button