Нийгмийн

М.Ганбаатар захирал аа, 22 настай залуу амиа алдахад инженер нь хаана байсан бэ

Өчигдөр /2020.01.27/ өглөөний 06 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт 22 настай залуу үйлдвэрийн ослоор нас барсан тухай бид мэдээлсэн. Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос уг ослыг Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, мэргэжлийн хяналт шалгалт оруулаагүйгээс болсон хэмээн мэдээллээд буй.

-ТАЛИЙГААЧ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ ХОЛИГЧ МАШИНД ОРЖ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ҮЕЭР МАШИН ГЭНЭТ АЖИЛЛАЖ, НАС БАРЖЭЭ-

Харин эх сурвалжийн мэдээлснээр, 22 настай М.А нь үйлдвэрийнхээ холигч машин /түлш, барьцалдуулагч, ус зэргийг хольж, зуурах машин/-д орж цэвэрлэгээ хийх үеэр машин гэнэт ажиллаж, талийгаач төмөр эд ангид хавчуулагдаж нас барсан аж. Ослын дараа аврах тусгай ангийнхан ирж талийгаачийн цогцсыг машинаас гарган Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Өдгөө Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст талийгаачийн амь хохирсон хэргийг шалгаж буй.

Осол гарсан гэх үйлдвэрийн холигч машин байрлах хэсэгт олон шугам зэрэг ажилладаг бөгөөд дуу чимээ, тоосжилт, угаар ихтэйгээс ажилчид тусгай станцаар холбогдож хоорондоо харилцдаг аж. Холигч машиныг ажиллуулах кноп нь машинаас хол зайд буюу операторын өрөөнд тусдаа шийдэнд байрлах бөгөөд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийх шаардлага гарахад шугамыг зогсоож, тэмдэглэгээ бүхий пайз, түлхүүрийг өлгөдөг байна. Улмаар ажилтан холигч машинд биеэр орж хугарсан шүдийг гагнах, наалдсан барьцалдуулагчийг цэвэрлэсний дараа пайз тэмдэглэгээг авч, машиныг үргэлжлүүлэн ажиллуулдаг гэв. Уг засвар үйлчилгээ нь өдөр тутам хийгдэх бөгөөд үйл ажиллагааг ээлжийн ахлах хянах үүрэгтэй аж.

-ТАЛИЙГААЧ АЖИЛД ОРООД УДААГҮЙ БАЙСАН ГЭХ БӨГӨӨД ИХЭВЧЛЭН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙДЭГ БАЙСАН-

“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн ажилчид хоёр ээлжээр ажилладаг. Өглөөний ээлж 08.00-22.00 цагт буух бол, оройн ээлж үргэлжлүүлэн 22.00-08.00 хүртэл ажилладаг аж. Оройн ээлж буухаасаа өмнө тоног төхөөрөмжийг цэвэрлэн ээлжийн ахлахдаа хүлээлгэн өгдөг гэв. Осол гардаг өглөө талийгаач оройн ээлжээсээ буух үедээ өглөө 06.20 цагийн үед холигч машин руу орж засвар, үйлчилгээ хийж байхдаа нас баржээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач ажилд ороод удаагүй байсан гэх бөгөөд ихэвчлэн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийдэг байсан гэв.

Баруун бүсийн уг үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан 20 гаруй ажилчид байдаг гэх бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй /ХАБЭА/ хариуцсан ахлахаар удирдуулдаг. Ихэнх ажилчдын мэргэжлийн сертификатын хугацаа дууссан учир нэмэлтээр "Эрүүл ахуйч” гэх мэргэжлийг оруулж, хугацаагүй болгож байгаа. Түүнчлэн үйлдвэрлэлийн албанд ХАБЭА-н ажилчид ямар ч эрх мэдэлгүй бөгөөд зөвхөн Хүний нөөцийн хэлтсийн ахлах н.Мөнхтуяагийн үзэмж, удирдлагаар ажилладаг, мэргэжлийн бус ах дүү хамаатан саднаа ажилд оруулдаг болохыг эх сурвалжууд онцлов.

-“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШХХК АЖИЛЧДАА ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, АЮУЛГҮЙН ХЭРЭГСЛЭЭР ХАНГАДАГГҮЙ-

Хамгийн ноцтой нь тус үйлдвэр бүх ажилчдаа хамгаалалтын хувцсаар хангадаггүй, шинэ ажилчид өөрсдийн цалингаас хамгаалалтын хувцас хэрэглэлээ авч өмсдөг гэв. Ялангуяа галлагаанд ажилладаг ажилчид зориулалтын хувцасгүйгээс каск, куртик нь хайлж, ажиллахад бэрх байдаг аж. Ажилчид аюулгүй байдлыг сайжруулах санал хүсэлтийг уламжлахад санхүү мөнгөний боломжгүй гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар золгүй явдлууд гарсаар буйг эх сурвалжууд хэлэв.

1200 гаруй ажилчидтай сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйгаа төдийлөн анхаардаггүй, аюулгүй ажиллах боломж нөхцлөөр хангаагүйгээс талийгаач цэл залуугаараа амиа алдлаа. 22 настай залуу амиа алдахад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер нь хаана байсан бэ, М.Ганбаатар захирал аа! Энэ мэт харамсалтай хэргүүд удирдлагын түвшинд хариуцлага яригдахгүйгээр талийгаачийн буруу болоод өнгөрөх үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Анхбаяр
Анхбаяр
2021-01-28 10:15

Т�##�ийгаачийн ах Анхбаяр байна. Ийм худ�##� хуурмаг мэдээлэл тарааж нас барсан дүүгийн сүнсийг өндөлзүүлэхгүй байхыг сэтгүүлч гэх сэг дээр цугласан хэрээнүүдээс хүсье

Зочин
Зочин
2021-01-28 12:56

mash sain surgaltaar hangah heregteI ANHNII TUSLAMJIIN MEDLEGTEI BAIH HEREGTEI

Зочин
Зочин
2021-01-30 10:43

Энэ компанийг хаах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-01-30 15:00

По ганбаа Порно үзээд завгүй байсан

Зочин
Зочин
2021-01-30 19:40

Энэ Ганбаатар гэж нөхөр ажлаа мэдэхгүй шахааны нөхөр. Харилцаа мэдлэг чадвар нойль.

Холбоотой мэдээ

Back to top button