УЛС ТӨР

Л.Халтар сайд аа, УБТЗ-ын БОЛЖ БҮТЭХГҮЙ асуудлуудын хажуугаар “нүдээ аньж” өнгөрсөөр байх уу

-ОСЛЫН ТАЛААР САЛБАРЫН САЙД НЬ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ-

Сар шинийн 1-ний өдөр “Айраг” өртөөний зам дээр чингэлэг тээвэрлэж явсан гурван вагон төв замаас гарч ноцтой осолдсоныг өчигдөр /2021.02.15/ олон нийт мэдэв. Уг асуудлаар “УБТЗ”-ын хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Надад ямар ч мэдээлэл ирээгүй” гэж хариулсан бол салбарын сайд Л.Халтар “Шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өгчээ. Харин тээврийн цагдаагийн албанаас “Хүний амь эрсдээгүй, сэлгээний вагонууд мөргөлдсөн” гэх товч хариулт өгчээ.

Ийм байдлаар осол гараад гурав хоночхоод байхад “УБТЗ”-ын хэвлэлийн алба нь ямар ч мэдээлэлгүй, салбарын сайд нь тодорхой бус хариулт өгөөд сууцгааж байна. Түүнчлэн ослын зураг нийтэд дэлгэгдээгүй бол нуун дарагдуулаад өнгөрөхөөр тохирсон байсан гэх мэдээлэл ч гарав. Яг эл ослын дараа “Айраг” өртөөн дээр дахин вагон унах шахсан, нөгөөдөр нь улаан гэрлээр дайрсан гэх төмөр замын дүрмэндээ ноцтой алдаанд тооцогддог зөрчлүүд гарсан хэдий ч “УБТЗ-ын орлогч Г.Ганболдыг зориуд нуусан гэх мэдээлэл өчигдөр хөвөрлөө.

Хамгийн гол нь, энэ бүх асуудлыг олон нийтээс нуучхаж болдог юм аа гэхэд эрх биш салбарын сайд нь мэдэж баймаар.

-БОСОО УДИРДЛАГАТАЙ “ УБТЗ” ХНН-ИЙГ Д.ЖИГЖИДНЯМАА “ЭЗГҮЙ”  БАЙЛГАСААР-

Дээрх кэйсүүд бол “УБТЗ” ХХН-ийн өнөөгийн бодит нөхцөл байдал. Ерөөс дотоодод анх халдвар алдаж, төмөр зам дагасан голомт үүсчхээд байхад ч “УБТЗ” ХНН-ийнхэн “унтаж” л байсан. Ядахад яр нэмэр гэгчээр яг тэр үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гадаадад эмчлүүлэхээр явсан гэх тайлбартай эзгүй байв. Ер нь сүүлийн жилүүдэд түүнийг эрүүл мэндийн шалтгаантай байнгын эмчлүүлж байгаа гэгдэх бөгөөд АТГ дээр Д.Жигжиднямаад хамаарах уул овоо шиг хавтаст хэрэг цугларчихсан нөхцөл байдалтай буй.

Ийм нөхцөлд байдал дунд өнөөдөр Монгол Улсын импорт, экспортын ачаа тээврийн 70 хувийг дангаараа гүйцэтгэдэг, дэлгэмэл уртаараа 1815 км төмөр замтай, 58 салбар нэгжийн 16000 орчим ажилтантай байгууллага удирдлагагүй шахам ажиллаж байна. Эдний онцлог нь өөрөө босоо удирдлагын тогтолцоотой. Түүнийг орлож, тээвэр зохицуулалтаа хянаж байх үүрэгтэй орлогч Г.Ганболд нарын удирдлагууд энэ хугацаанд юу хийж байгаа вэ гэх асуулт ч гарч ирж байна.

-Д.ЖИГЖИДНЯМААГ ОРЛОЖ ҮЛДСЭН ДАРГА НАР ТҮРЭЭСИЙН ВАГОНООР МӨНГӨ ОЛОХ АЖИЛДАА ХЭТ УЛАЙРСАН УУ-

Хөшигний ард Д.Жигжиднямааг орлож үлдсэн дарга нар нь байгууллагын гол хөдөлгөх хүч болсон тээвэр зохицуулалтаа анхаарахаас илүүтэй зохиомол вагоны хомсдол үүсгэж, уул уурхайн ачаа тээвэрлэх нэрээр байгууллагынхаа нэрээр татварын барьцаагүй вагон түрээсээр оруулж ирдэг хуучны арга барилаа улам сэргээсэн гэх яриа хөвөрч буй. Эл ажлаа гүйцэлдүүлэхийн тулд өртөөдийн дарга нараар өөрсдийн чадваргүй хүнээ тавьсны улмаас осол ихэссэн гэх яриа гарах болсоор ч нэлээд удав. Ийм төрлийн ослуудыг удаа дараа нуудаг гэх мэдээлэл ч анхаарал татаж байгаа юм.

Энэ талаар төмөр замд цэвэрлэгчээс ажлын гараагаа эхэлж байсан байсан түүхтэй Л.Халтарыг сайдад Л.Энх-Амгалан гишүүн “УБТЗ бол үнэндээ хөгжлийн чөдөр болсон газар. Дэлхийн улсуудын галт тэрэг 300 км/ц хурдалж байхад манай вагон 50 км/ц-ийн хурдтай. Бид үнэндээ танайхаас ичиж байгаа. Одоо “УБТЗ”-ын монополчлолыг арилгах, вагон тавих нэрийдлээр дарга нар нь Замын-Үүд дээр авлига авдаг байдлыг хэзээ халах вэ” гэж ширүүхэн асуусан удаа бий.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021.02.09-нд “Богдхан” төмөр замын трасстай газар дээр нь танилцаж, “УБТЗ” нийгэмлэгт ажилласан. Үүнээс ердөө гурав хоногийн дараа “Айраг” өртөөн дээр осол гарч, ийм төрлийн өөр хоёр ч ослыг нуусан байх магадлалтай байна. Энэ бол дарга нар ирэхээр нэг их сайхан харагдчихаад бараа нь арилаагүй байхад хуучин хэвэндээ ордог төрийн байгууллагуудын тогтсон жишиг. Л.Халтар сайдын хувьд “УБТЗ”-д нүүрлэсэн хариуцлагагүй байдлын тогтолцоо, авлигын сүлжээ, түрээсийн вагон тойрсон олон жигтэй асуудал, нийтлэг гардаг алдаануудыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Гэтэл дөнгөж төрсөн эхийг гэрийн халаадтай гаргасан үйлдэлд уучлал гуйж огцорсон засгаасаа “сугарч” үлдчихээд салбарынхаа энэ мэт асуудалд дүлий дүмбэ хандаж буй нь ихээхэн хачирхалтай. Цар тахлын эмзэг үед “УБТЗ” ХНН үнэхээр эзгүйдээд хэцүү байгаа бол салбар хариуцсан сайдын хувиар удирдлагын багийг өөрчлөх саналаа хойт хөршдөө тавих, энэ асуудлаар Засгийн газартаа хэлэлцүүлэг хийх эрх хүртэл түүнд бий. Л.Халтар сайд аа, та албаны бүрэн эрхийнхээ хүрээнд бүр нэг эзгүйдээд байгаа “УБТЗ”-ын асуудлаа хянаж үзнэ үү.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

25 Сэтгэгдэл

  1. Айраг өртөөнд осол болоход Ж.Бат эрдэнэ я####аа. Х####тар сайд төмөр замын энэ дарга нартаа хариуцлага тооцооч ээ. Жигжиднямаа байгаа юм уу тэрийгээ х####аач

  2. Өө одоо бүүр амар болсон. Мэдээ мэдээллээ цендурдээд л. Юу ч мэдээлэхээ больсон шүү дээ.

  3. Х####тар хамт хулгай аийдэг учраас төмөр замд гарсан ослуудыг мэдээгүй юм шиг өнгөрүүлж байгаа юм. Дарга нарт ньюу ч хэлж чадахгүй дээ

  4. Жигжиднямаа нь гадагшаа яваад ####га болчихсон. Х####тар нь төмөр замаас авдаг хэдээсээ с####чих гээд эднийд юм хэлж чадахаа байчихсан. Сулбагар сайдтай байхын гай гэж энэ

  5. энэ ослыг айраг сумынх нь иргэд мэдээгүй байхыг бодоход нилээд сайн нуусан бна шүү убтз-н удирдлагууд арай юмаа хүний амь эрсдээгүй нь яамайдаа

  6. ОСол гарахад Жигжиднямаа байтугай Х####тар ч хариуцлага хүлээх ёстой. Их з####ьтай хүн шүү Х####тар. Төмөр замаас яьёан хэрнээ савраа татахгүй эднийхээр мөнгө хийдэг

  7. Х####тар осол гараад нуугаад байгааг мэдээгүй өнгөрөхгүй. Хамт нуулцаж байгаа. Жигжиднямаатайгаа нийлж мөнгө хийсэн хүн

  8. Ерөнхий сайд л өөрөө энэ асууд#### руу анхаарахгүй бол Айраг өртөөний ослыг өлхөн нуугаад өнгөрүүлнэ. Х####тар төмөр замынханд мөнгөөр базуулсан хүн

  9. энэ жигжиднямаа ажилаа өгөөгүйл байгаа юм уу яасан идэж ууж ханаж цададгүй хүн бээ одоо болоошдээ ажиллаа мэддэг хүнд нь өгөө

  10. ene odoo bolio hamgiin changa hatuu baih yostoi salbaruudiin neg ni iim hachin hachin aldaa udaa daraa gargaj baidag arga hemjee avch changalahgui bol bolhoo bailaa hooy

  11. х####тар сайдыг сая яагаад үлдээсэн юм бол. Үнэхээр толгойгүй санаачлагагүй хөгшин авах юмгүй хүн

  12. оросууд монголын энэ төмөр замаа бүр хайхрахаа больсныг д####димдуулж монгол дарга нар зоолох юм даа. ,шилэн Цогоо очоод азарга хийчихсэн газраас ямар сайн үйл хүлээх вэ дээ. Энэх амг####ан төмөр замаасаа ичиж байна, вагон түрээсэн дээр авлига идэхжсэн гэж зөв хэлжээ

  13. eruul mendiin salbar aldaa gargaad zasag ogtsorj baihaad buur vogoon murgulduulcheed baihad zugeer ungruuh yum bish bizdee haltar saidaa ard tumen harj baiga shuu

  14. Жигжиднямаагийн оронд наадмуу х####тар гөлгийг х#### аминдаа тулаад ирэхээр хөдөлдөг адгийн шаар новшийн ховд нь байнлээ наадмуу х####тар гөлөг чинь амьтай нь л ярь

  15. Цагдаа ш####гаад тодорхрй болох байлгүй дээ. Х####тар сайд харин ч сайн ажиллаж байх шиг харагддаг.

  16. Төмөр замын с####барт мөрдөгддөг “Осол, сүйрэл, гологдлыг судлан бүртгэх журам” гэж бий. Энэ журмын дагуу Айраг өртөөний дарга, орлогч дарга нар нь УБТЗ-ын холбогдох ####бадын диспетчер, байцаагч, дарга нарт, тэдгээр нь Замын орлогч дарга нар болон ЗТХЯ-ны диспетчер, байцаагч, газрын дарга нарт мэдэгдсэн юм биш үү. Ослыг 72 цагийн дотор судлах ёстой боловч баярын өдрүүдэд хийгдсэн шуурхай хурлын шийдвэр нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус байдаг. Иймд энэ асуудлыг дүрэм журмын хүрээнд шийдвэрлэж, дараагийн шатны арга хэмжээг авахаар ажиллаж байна шүү дээ.

  17. Төмөр замд ачааны г####т тэрэг унаж, Иргэний нисэхэд нисдэг тэрэг ун####аа?! Зам барилгад авах юм ####га?! Хэн хариуцлага хүлээх ёстойвэ?!

  18. Х####тар сайд ажлаа сайн мэддэг, сайн ч хийж байгаа. Харин УБТЗ-ын удирдлагуудын “фракц”-г бүгдийг нь ####ь эрт солих хэрэгтэй байсан юм. УБТЗ бол толгойтой болгон нь хүнд сурт####д баригдсан, арай л дэндүү их зантай, ёстой хогийн газар болж хувирсан даа…

  19. УБТЗ -г Жигжиднямаа шилэн Цогоо самраад дууслаа ачааны вагоны зохиомол хомсдол бий болгож Дорнын Говийн УИХ гишүүн Дэлгэрсайханы вагоныг өндөр тарифаар шахгдаг , аж ахуйн нэгжүүдэд УБТЗ -н ачааны вагоныг авилг#### авч үйлчилдэг гэх мэт зөрчлүүд зөндөө байна шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button