АстраЗенекагаас “айсан” УИХ-ын гишүүд ямба эдэлж, тариулах вакцинаа сонгох гэж байна

Цар тахлын вакцинжуулалт эрсдэлтэй, айдастай үргэлжилсээр байна. Цар тахалтай нүүр тулж ажиллаж буй гэх төрийн албаныхан эхлээд вакцинд хамрагдаад дуусч байна. Тэдэнд Энэтхэгээс хамгийн түрүүнд авч ирсэн АстраЗенека вакциныг хүчээр, сонголтгүйгээр “шахаж” буй. Анхандаа бусад улсын вакциныг бодоход хамгийн найдвартай нь гэгдэж, манай төрийнхөн ил, далдуур тариулж эхэлсэн. Гэтэл өчигдрөөс хамгийн эрсдэлтэй, үхэлд ч хүргэж болохуйц хор хөнөөлтэй байж мэдэх талаар дэлхий дахинд мэдээ тархаж, Европын найман улсад дахин судлахаар АстраЗенекагаар вакцинжуулахыг түр зогсоогоод байна.
Манай Улсын хувьд одоогоор хориглосон зүйлгүй дархлаажуулалт үргэлжилж байна. Энэтхэгээс ирсэн эхний ээлжийн 150 мянган тун вакциныг ямар ч сонголтгүй “шахуулсан” эгэл жирийн цагдаа, эмч, онцгой болон бусад төрийн албан хаагчид өнөөдөр айдастай байна.
Гэтэл энэ вакцины найдваргүй байж мэдэх сургаар манай дээдсүүд болох УИХ-ын гишүүд хийлгэх вакцинаа өөрсдөө сонгож, ямба эдлэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал тэд өнөө, маргаашгүй дархлаажуулалтад хамрагдахаар болжээ. Уг нь хэд хоногийн өмнө ард иргэдээсээ түрүүлж вакцинд хамрагдахгүй хэмээцгээж байсан ч тэр амлалт нь цар тахлын энэ хүнд цаг үед дашин шог болж байна. Аль болох хурдхан найдвартай вакцин тариулж, “амиа хоохойлох” нь тэдэнд чухал болжээ. Эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын гишүүн БНХАУ-ын синофарм, ОХУ-ын спутник вакцинаас сонголтоор тариулах аж.
Засгийн газраас мэдээлэл хийхдээ “Иргэдийг ч өөрсдийнх нь сонголтоор вакцинжуулна. Дөрвөн төрлийн вакцинаас сонгож болно” хэмээж байв. Гэтэл бодит байдал дээр цар тахлаас сэргийлэх хүсэлдээ хөтлөгдсөн иргэд юу ч байсан хамаагүй, таарсныг нь тариулж байна. Тиймээс Засгийн газраас ямар ямар улсын хэдэн тун вакцин ирсэн байгаа, нэмж ямар вакцин нөөцөлж авах, иргэдээ цаашид ямар вакцинаар дархлаажуулах, иргэдэд сонголт хийх эрх байгаа эсэх талаар маш тодорхой мэдээлэл өгөх шаардлага үүсээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөхөн сонгууль 13-16 тойрогт болох нээ.
Сонгоод хийлгэж байхаар зохицуулсан нь дээр байх. Хүний эрх зөрчигдөхгүй! Төр засаг өөрсдөө оруулж ирэхдээ л зөвийг сонгох хэрэгтэй дээ. Ард түмнээсээ өөр вакцин хийлгэнэ гэж амиа ыодож болохгүй энэ брл хүний амь нас,эрүүл мэндтэй хрлбоотой маш чух�##� сонголт учир �##�ь ч т�##�даа зөв бодлого барьв�##� аюул эрсдэлгүй амар тайван байх болно.
Төр иргэдээ Ялгаварлан гадуурхах юм бол ҮХ Зөрчсөн асууд�##� үүсэх байх шүү,
Амарсайхан Сумъяабазар хоёр Синовакийг, Гүнд�##�ай Астразенекаг хийлгэсэн, зүгээр байхаа. Хурдхан вакцин хийлгээд, айдасгүй чөлөөтэй амьдарнаа.