Нийгмийн

ХУУЛИЙН ТАЙЛБАР: Хүчирхийлэгч нөхрөө хөнөөсөн эмэгтэйд аргагүй хамгаалалтын хууль үйлчлэх үү

Төв аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 23-ны шөнө иргэн С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирж хэрүүл маргаан үүсгэн, гэр бүлийнхэндээ агсам тавьж, биед нь халдах үед эхнэр Х түүний биед нийт есөн удаа хутгалж, толгой тус газарт таван удаа хурц мохоо биетээр цохиж амь насыг нь хохироосон.

Эх сурвалжийн мэдээлснээр амь хохирогч С нь өөрийн эхнэр, хүүхдүүддээ 30 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь хуримтлагдсаар амь хохирох шалтгаан болсон гэх...

Үйл явдлыг эргэн сануулбал, тухайн хэрэг болох мөчид гэрт талийгаачийн 34 настай охин нь дөрвөн настай хүүгийн хамт байжээ. Харин эхнэр Х нь нөхрийнхөө зодуураас эмээсэндээ байшингийн хойно байрлах овоолсон аргалын ард нуугдсан байна.

Аавыгаа согтуу байгааг харсан охин, хүүгээ аваад гэрээс гарах гэтэл талийгаач тэднийг барьж аваад зодож эхэлжээ. Охин болон зээ хүүг нь зодож байгаа чимээг гаднаас сонссон ээж нь арматур төмөр бариад гэрт ороход, нөхөр нь гартаа хутга барьсан чигээр охин, зээ хүү хоёрыгоо “шатааж ална” хэмээн хийн плетка асаасан, үснээс нь зулгаасан байдалтай зодож байсан аж.

Үүнийг харсан эхнэр нь нөхрийнхөө толгой руу барьсан зүйлээрээ цохисон байна. Улмаар Х нь нөхрийнхөө нуруу, хэвлий, гуя, өгзөг хэсгүүдэд есөн удаа хутгалж, толгойн орой, дагз хэсэгт төмрөөр таван удаа цохиж, амийг нь хөнөөжээ.

Өдгөө сэжигтэн Х-ийн үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цагдан хорих саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлэн Төв аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:

“Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хамтад нь цуглуулж явдаг. Энэ цугларсан баримт дээр шүүх дүгнэлт гаргадаг. Иймд цугларсан нотлох баримтуудад үндэслэж, нөхцөл байдлыг аргагүй хамгаалалт гэж үзэн, цагаатгах хууль эрх зүйн зохицуулалт бий” гэх тайлбарыг сэтгүүлчдэд өгөөд буй.

Сэжигтэн Х нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Нөхөртөө хоёр удаа хэвтэрт ортлоо зодуулж байсан. Хүчирхийлэлд олон жил амьдарсан ч, эмээсэндээ хууль, цагдаагийн байгууллагад тэр бүр ханддаггүй байсан” гэх зүйлсийг хэлсэн аж.

Талийгаач С, сэжигтэн Х нар нь мал маллаж амьдардаг байсан бөгөөд хүүхдүүд нь тусдаа гарцгаасан байжээ.

Өдгөө цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж ажиллагаа эхлүүлсэн бөгөөд талийгаач болон хохирогчийн ар гэрээс мэдүүлэг авах, тэдний хувийн харилцаа тодруулбал эмэгтэйг хүчирхийлэлд өртөж байсныг гэрчлэх хүмүүстэй уулзах, талийгаачийн биед задлан шинжилгээний дүгнэлт гаргуулах, хэргийн газарт нарийн үзлэг хийх зэрэг процесс үргэлжилж буй аж.

Хэрэв шалгалтын ажиллагааны үеэр олдсон нотлох баримтад тухайн эмэгтэй аргагүй хамгаалалт хийхээс өөр гарцгүй нөхцөлд орсон, өмнөх хүчирхийллийн хэргүүд нотлогдвол эл хэрэгт “Аргагүй хамгаалалт”-ын хууль үйлчлэх юм.

Аргагүй хамгаалалт гэдэг ойлголтыг шүүхийн практикт зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүх 2007 онд зөвлөмж гаргаж байжээ. Тодруулбал,

  1. Нийгэмд аюултай халдлагаас хамгаалж аргагүй хамгаалалт хийх нь Эрүүгийн хуулиар тогтоож, зөвшөөрсөн хувь хүний эрх юм.
  2. Аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн хэдий ч бодит агуулгаараа төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг тул нийгэмд ашигтай үйлдэл мөн.
  3. Аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоон үйлдэж буй этгээдийн эсрэг халдагч этгээдийн эрх чөлөө, эрүүл мэнд, амь биед хохирол учруулах замаар хийдэг бөгөөд гэм хор нь хэлбэрийн хувьд эд хөрөнгийг нь устгасан буюу гэмтээсэн, бие махбодид нь гэмтэл учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан, амь насыг нь хохироосон байж болно.
  4. Нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай. Түүнээс довтолгоон төгссөн хойно хийсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж болохгүй. Түүнчлэн хуулийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны /хууль сахиулах байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байгаа тохиолдолд гэх мэт/ эсрэг үйлдэл хийснийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй.
  5. Нийгэмд аюултай халдлага гэдэг нь гэмт этгээдээс төр нийгмийн ашиг сонирхол, хүний амьд явах болон халдашгүй, чөлөөтэй байх түүнчлэн бусад эрх, эрх чөлөөнд хохирол учруулахын тулд хийж байгаа, Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, санаатай үйлдэл байна.
  6. Халдлага бодитой хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой болсон тохиолдолд төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг түүнээс хамгаалж хийсэн үйлдлийн улмаас халдагч этгээдэд учирсан хохирлын хэмжээг үл харгалзан хамгаалагч этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байвал зохино.
  7. Хэрэв халдлага бодитой хийгдээгүй, эсхүл халдагч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад аргагүй хамгаалалт хийж, бусдад гэм хор учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд заасан ердийн журмаар шийдвэрлэнэ.
  8. Аргагүй хамгаалалт зохих ёсоор хийгдсэн эсэхэд халдлага бий болсон орон цаг, нөхцөл байдал, довтолгооны шинж, халдлагын объект, учирсан буюу учрах байсан хор уршгийн хэр хэмжээ, хэрэглэсэн арга, зэвсэг, хэрэгсэл, хүчний харьцаа зэрэг нь ямар нэгэн ач холбогдолгүй.
  9. Нас хүйс, ажил мэргэжил, албан тушаал, албаны болон бусад тусгай бэлтгэлээс үл хамааран хүн бүр нийгэмд аюултай халдлагын эсрэг аргагүй хамгаалалт хийх эрхтэй.
  10. Нийгэмд аюултай халдлагаас хамгаалалт хийхээс өөр байдлаар зайлсхийх болон бусдаас тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй.
  11. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй тухай “Шүүхийн тогтоол”-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг удирдлага болгон гаргаж байвал зохино.

-ЯМАР ҮЙЛДЛИЙГ АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ ГЭЖ ҮЗЭХГҮЙ ВЭ?-

Аргагүй хамгаалалт нь Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдпэх, үүнд халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул хүн бүрийн заяамал эрх болох аргагүй хамгаалалт хийсэн явдлыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохгүй байхаар заажээ.

Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй юм.

Өөрөөр хэлбэл, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-30 11:17

Зөвлөмж биш хуулийн за�##�таа оруулах нь зөв шүү. Хууль үйлчилэхээс зөвлөмж үйлчлэхгүй. Хэдэн удаагийн дайр�##�тын дараа нөхөр нь унасан бэ гэдгээс бүх юм ш�##�тга�##�ах юм байна.

Зочин
Зочин
2021-10-30 14:08

Үнэн бол �##�сан нь ч зөв иимэрхүү яргачин адгуус м�##�нууд оддо ч нуугдм�##� хүчирхийлэл үйлдсээр л байгаа

Зочин
Зочин
2021-10-30 15:28

Архичин хулгайчууд эр нь ч эм нь ч ижилхэн хүчирхийлэгчид байдаг.

Зочин
Зочин
2021-10-30 17:31

Muusain arhichiguud etssiin etsest huniig iim bdald oruulj bga yum shu de. Hoorhii emegtei ter olon jiliin zovlon tarchlaliig yaj daah ve. Huuli haraasai bilee.

Oyu
Oyu
2021-10-31 19:58

Iim archaagui yumnuudaas bolj hechneen hun zovj bga bol. Ene emegtei argagui hamgaalalt hiije. Huuli ene talaas ni haraasai

Зочин
Зочин
2021-11-02 00:16

Үхсэн хүн үг хэлэх бишдээ.Ш�##�гах л хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button