УЛС ТӨР

С.Ганбаатар “МАН-ынхан худалдагдсан” хэмээгээд Д.Тогтохсүрэнг уурлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар горимын санал гаргав. Тэрбээр "Би шударга үнэнийг хэлнэ. МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдаж, хахууль авсан байна.

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль өөрөө өөрсдийнхөө төлөө эрсдэлээ хамтаар үүрэх байсан хууль. Энэ нь хувийн өмчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль. Үүнийг төрд авах асуудал яригдаагүй. Би уг нь энэ хуулийг чимээгүй дэмжинэ гэж бодсон. Жолоочийн даатгалыг төрд авна гэх хар пи арыг даатгалын 14 компанийн эзэд хийсэн. Зарим гишүүд бас ийм утгагүй зүйл ярьсан. Тиймээс даатгалын компани, жолооч нарын төлөөллийг хамтад нь оролцуулах хүсэлтэй байна. Төрөөс даатгалын 14 компани 230 тэрбум төгрөгийг төрийн албан журмын даатгалаар жолооч нараас хурааж авдаг. Үүнээс 110 тэрбум төгрөгийг нөхөн олговорт буцааж өгдөг. Үлдсэн мөнгө нь эдгээр компанийн орлого болдог. Төрийн нэр барьж авдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монополь эрхтэй, төрөөс тусгай зөвшөөрөл авсан 14 компани энэ мөнгийг зарцуулж байна.

Төрөөс жолооч нарын эрхийг хамгаалж, нөхөн төлбөр авахад нь зохицуулалт хийе гэсний төлөө төрд авах гэж байгаа гэх хар пи ар явлаа. МАН-ын бүлэг үүнийг эргэж нэг хараач” гэв.

Харин УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "С.Ганбаатар гишүүн эхлээд МАН-ын бүлэг болон 62 гишүүнээс уучлал гуйгаарай. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. Авлига авсныг нь нотлоорой. Хэрэв нотолж, уучлал гуйж чадахгүй бол МАН-ын бүлэг таныг Үндсэн хуулийн цэц, болон шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
11 сар 18, 2021 12:31

угаасаа лобби явагдаад хуулиуд чинь батлагддаг биз дээ тогтохсүрэн юундаа уурлададгын гишүүн үнэнийг л хэлж байна даг ард иргэд та бүгдийг тэгж дүгнэж хардаг болооод удаж байгаа шүү

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button