ДЭЛХИЙ

БНХАУ-ын төв хэвлэл сураггүй болсон Пэн Шуайн өмнөөс захидал бичив үү

БНХАУ-ын  теннисчин Пэн Шуай хоёр долоо хоногийн өмнө Коммунист намын өндөр албан тушаалтан өөрт нь бэлгийн дарамт үзүүлж байсан талаар зарласан. Тэр Weibo платформд энэ тухай мэдэгдэл гаргаж байлаа.

Харин түүний дараа мэдэгдэл нь өөрөө устаж, Пэн Шуайгийн тухай мэдээлэл цахим орчноос олдохгүй болсон байдаг. Улмаар Дэлхийн эмэгтэйчүүдийн теннисний Ерөнхийлөгч Стив Саймон үйл явдалд санаа зовниж, Пэн Шуай хаана байгаа тухай мэдээллийг Хятадын талаас өгөхийг шаардаж, мэдэгдэл гаргасан юм.

Гэтэл өчигдөр БНХАУ-ын төв телевиз Твиттер хуудастаа Пэн Шуайн Стивен Саймонд илгээсэн гэх захидлыг нийтэлсэн байна. Үүнд “Бэлгийн дарамтын тухай мэдээлэл үндэслэлгүй. Би алга болоогүй, эсэн мэнд. Бүх зүйл хэвийн бөгөөд гэртээ амарч байна. Санаа тавьсанд баярлалаа” гэжээ.

Стив Саймон үүнд эргэлзсэн байр сууринаас хандаж буйгаа илэрхийлж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-11-18 13:21

ХАА ГАЗРЫН КОММУНИСТУУД АДИЛХАН ЮМ ДАА ХӨӨРХИЙ БҮСГҮЙ ХЯТАДЫН НЭГ НУУЦ ШОРОНД ҮЙЛ ЛАЙГАА ЭДЛЭЖ БАЙГАА БИЗ

Холбоотой мэдээ

Back to top button