ДЭЛХИЙ

Техас мужид нохой гинжлэхийг хуулиар хориглолоо

АНУ-ын Техас муж нохой гинжлэхийг хоригложээ.

2022 оны нэгдүгээр сарын 18-наас Техас мужид нохойгоо гадаа гинжлэхийг хориглосон байна. Тодруулбал, "Safe Outdoor Dogs Act" хэмээх хууль нь гадаа аюултай нөхцөлд орхигдож буй нохдыг хамгаалах зорилготой юм.

Ноход бол хүний ​​хамгийн сайн найз, тийм ч учраас энэхүү хуулийн дагуу та нохойгоо хүнд гинжээр гинжлэх бус зайлшгүй тохиолдолд хамгийн багадаа 10 фут буюу 3 м урттай эсвэл нохойноосоо 5 дахин илүү урттай уяагаар л уях боломжтой болсон байна.

Үүнээс гадна ноход заавал үүртэй байх ёстой ба хоол хүнс, устай хангалттай байх шаардлагатай. Beaumont Animal Control-ын Мэттью Фортенберри энэхүү хуулийг тайлбарлахдаа тэд өөрсдийн гэсэн орон зай болон хөдлөхөд хангалттай хэмжээний урт уяатай байх ёстой. Мөн уяхдаа хүзүүвчтэй байлгах шаардлагатай" гэжээ. Хууль зөрчиж байгаад баригдвал 500 доллароор торгуулах бөгөөд удаа дараа зөрчвөл хоригдож ч болзошгүй. Нохой тэжээгчид энэхүү хуульд баяртай байгаа бөгөөд нэгэн нохой тэжээгч "Би хэдэн нохой гинжлэгдсэн байхыг харахад сэтгэл минь их өвдсөн. Тэд илүү эрх чөлөөтэй байх ёстой" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button