НийгмийнНИЙСЛЭЛ

Г.Баянтүмэн: “Цахим системд амжиж бүртгүүлээгүй бол газар нь хүчингүй болно” гэх асуудал БАЙХГҮЙ

Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1054266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газар бүртгэлтэй байна. Гэвч газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байгаа учраас тэдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар 2022 онд эхлүүлжээ. Харин нөхөн бүрдүүлэлтийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусах учраас иргэд egazar.gov.mn сайтаар орж газраа нэгдсэн санд бүртгүүлэхийг уриалж буй талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастр хэлтсийн дарга П.Баянтүмэнгээс тодрууллаа.

-Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн гаүрын нөхөн бүрдүүлэлтийг ажлыг танайх хийж байгаа юм байна. Тавдугаар сарын 01-нээс өмнө газраа бүртгүүлээгүй тохиолдолд, газраа алдана” гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Газрын кадастрын цахим системийг улсын хэмжээнд 2018 оноос нэвтрүүлсэн. Газартай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААН-үүдийн нэгдсэн мэдээллийг 2018 оноос тоолон бүртгэлжүүлж, мэдээллийн сан баталгаажуулсан. Тухайн үед 2018 оноос өмнө газар авсан иргэн, аж ахуй нэгжүүдийн зөрчилтэй нэгж талбар бичиг баримт дутуу, зөрчилиэй газрууд мэдээллийн сан бүртгэгдээгүй үлдсэн асуудлууд бий. Ийм иргэн аж ахуй нэгжүүд манай egazargov.mn сайтад хандаж өөрийн газраа бүртгэлтэй эсэхийн шалгаад үзээрэй. Хэрэв бүртгэлгүй байвал харъяа газрын албанд хандаж бүртгүүлэх юм. Ингэснээр газартай холбоотой бүх мэдээллүүдээ цахимаар авах боломж бүрдэнэ. Энэ нөхөн бүрдүүлэлтийн ажлыг тавдугаар сарын 1 хүртэл хийж дуусгараар ажиллаж байна.

-Газрын цахим системд бүртгэлгүй зөрчилтэй газрууд хичнээн байгаа вэ?

-Мэдээллийн санд тооллого хийж үзэхэд ойролцоогоор 586 мянга гаруй нэгж талбар бүртгэгдээгүй байна. Энэ нэгж талбаруудыг бүртгэх шаардлага байна. Мөн өмчлөлийн газрын асуудал бий. Өмчлөлийн газрын асуудал. Иргэн Болд Засаг даргын захирамж гарсны дараа газар аваад Улсын бүртгэлээс гэрчилгээгээ авчихдаг. Гэтэл манай дээр ажиллаж байгаа цахим системд бүртгэлгүй үлдчихдэг. Дараа нь өмчлөлийн газраа хэн нэгэнд газраа шилжүүлэх болоход бүртгэлгүй хэвээр байдаг ч юм уу асуудлууд гардаг.

-Иргэд газраа бүртгэлтэй эсэхийг эхлээд хэрхэн шалгаж мэдэх вэ?

-Хамгийн түрүүнд манай egazar.gov.mn цахим сайтад нэвтэрч регистрийн дугаараа шалгах боломжтой. Нэг ч газар гарч ирэхгүй бол огт бүртгэлгүй байна гэсэн үг. Системд нэвтэрч ороход иргэний миний газар, миний өргөдөл, миний хүсэлт илгээх гэх хэсгүүдээс сонгож өөрийн газартай холбоотой 13 төрлийн хүсэлтийг газрын алба руу илгээх боломжтой.

-Бүртгэлээс үүдсэн ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд газрын ачаалал ихэсч байна. Энэхүү бүртгэлжүүлэлтийн ажлын явцыг “Газрын шинэтгэлийн үндэсний хороо”-гоор хэлэлцүүлэн, тогтоол гаргаж, холбогдох газрын албадууддаа үүрэг өгч ажиллаж байгаа. Иргэд, ААН-үүдийн газрыг аль болох тавдугаар сарын 01-нээс өмнө бүртгэлжүүлж дуусна.

-Огт бүртгэл үүсээгүй газраа тавдугаар сарын 01-нээс өмнө амжиж бүртгүүлээгүй тохиолдолд тухайн газар өөрийнх нь газар биш болно гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Цахим системд газраа амжиж бүртгүүлээгүй бол газар нь хүчингүй болно гэх асуудал байхгүй. Ийм эрх зүйн орчин хаана ч байхгүй. Хамгийн гол нь иргэн та манай цахим системээс газраа шалгаад бүртгэлгүй байвал харъяа дүүргийн газрын албандаа өөрийн биеэр очиж хандаад, нэг удаа бүртгүүлээрэй. Ингэснээр газартай холбоотой бүх мэдээллийг та цахимаар авах боломж нээгдэх юм гэсэн үг.

-Тавдугаар сарын 01-нээс өмнө амжиж бүртгүүлээгүй иргэд яах ёстой вэ?

-Манай энэхүү төлөвлөлтийн систем газрыг баталгаажуулдаг. Төлөвлөлтийн системд газрын мэдээлэл тусаагүй бол кадастрын мэдээллийн санд баталгаажиж гэрээ гэрчилгээ олгогдохгүй. Бид тавдугаар сарын 01-ний дотор газрын албаны алба хаагчид төлөвлөлтийн системийг түр зогсооно. Энэ хугацаанд нөхөн бүрдүүлэлт, нэмэлт өөрчлөл хөгжүүлэлтийг хийж өгсөн. Амжиж бүртгүүлээгүй иргэдийг жагсаалтаар л гаргаж ирнэ. Эрх зүйн орчин шийдэгдсэн байвал мэдээллийн санд оруулаад явах юм. Гэхдээ маш урт хугацаа шаардагдах болно.


-ӨӨРИЙН ГАЗРАА БҮРТГЭЛТЭЙ ЭСЭХИЙГ ХЭРХЭН ШАЛГАЖ, ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ ВЭ-

Иргэд цахим системд газраа бүртгэлтэй эсэхийг ХЭРХЭН, ЯАЖ ШАЛГАХ хталаар Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энх-Эрдэнэ тайлбар мэдээлэл өглөө.

Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын еgazar.gov.mn системд нэвтэрснээр иргэд газрынхаа мэдээллийг шалгах боломжтой. Тухайн сайт руу хувийн регистрээр нэвтэрч орсны дараа “Миний газар” гэх хэсэг харагдана. Энэ дотор нэвтэрч газрынхаа мэдээллийг авч болно гэсэн үг. Хэдий танд газрын гэрчилгээ байсан ч системд бүртгэлгүй бол харьяа газрын албандаа хандах нь зүйтэй. 2022 он гарснаас хойш нөхөн бүрдүүлэлтийн ажлыг эхлүүлсэн. Улмаар энэ оны гуравдугаар сарын 1-ны дотор дуусгахаар төлөвлөсөн ч хугацааг дахин хоёр сараар сунгасан. Түүнчлэн иргэдийн зүгээс хиймэл ачаалал үүсгэх асуудал байна.  Олон нийтийн дунд нийтлэг буруу ойлголт байна. Тухайлбал, гэрчилгээгээ авсан учраас газартай болчихсон гэж боддог. Гэрчилгээн дээр байгаа газраа чухам хаана ямар байршилд байгааг мэддэггүй. Мөн газрын албанд бүрдүүлж өгөх ёстой зарим материалаа дутуу өгснөөс болоод мэдээллийн санд ордоггүй. Улмаар мэдээллийн санд тухайн газар нь бүртгэгдээгүй байх тохиолдол бий. Газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зураг байгаа бол тухайн баримтаа харьяалах газрын албандаа авч очоод шалгуулж мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй. Ямар шалтгаанаар мэдээллийн санд ороогүй гэдгээ газрын албанаас тодруулж, бүртгүүлээрэй.

2018 оноос өмнө газар авсан иргэдийн анхааралд:

АЛХАМ 1: Таны гар утас болон компьютер интернетэд холбогдсон эсэхийг шалгаад хайлт дээр egazar.gov.mn гэж бичээд хайна.

АЛХАМ 2: Ингээд дэлгэцний баруун доод булан байрлах ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД, ГАЗРЫН ЗУРАГ гэсэн гурван сонголт руу анхаарал хандуулна. Хувь иргэн бол ИРГЭН цэс дээр, ААН бол ХУУЛИЙН ЭТГЭЭД цэсийг сонгож дарна.

АЛХАМ 3: Тухайлбал, иргэн цэсийг сонгож дарж ороход "e mongolia" технологи руу регистрийн дугаар нууц үг бүхий хаягаараа нэвтэрч орно. Хэрэв та е mongolia аппликейшн рүү нэвтрэх нууц үгээ мартсан бол аль интернет банкны эрхээрээ нэвтрэх боломжтой.

АЛХАМ 4: Нэвтэрч орсны дараа таны иргэний үнэмлэхни мэдээллийг авах эсэхийг ЗӨВШӨӨРӨХ товчлуур дарснаар доорх цонх гарч ирнэ. Ингээд доор улаан тэмдэглэсэн хэсэгт таны нэр дээр бүртгэлтэй газрын тоо харагдана.

Ингэж шалгахад таны газрын тухай мэдээлэл 0 гэж зааж байвал та харъяа дүүргийнхээ газрын албанд өөрийн биеэр очиж хандан бүртгүүлэх шаардлагатай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-26 19:41

Е Mongolia арр ашигладгүй бол яаж ш####гах вэ. /Монголд одоогоор амьдардаггүй. /

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x