НИЙГЭМ

Зардал гарган орон нутгийг зорьж буй уран бүтээлчдийг "Ашигч" гэж бүү БУРУУТГА

Сүүлийн өдрүүдэд зохиолын дуучдыг ноолуур гарах үеэр хөдөөгүүр аялан тоглолт хийж, "Хэдэн малчдынхаа мөнгийг “саах” гэлээ" хэмээн шүүмжилж байна.

Харин уран бүтээлчдийн хувьд:

“Дуучид хөдөөний түмэнд зорин очиж үйлчилж байгаа нь буруу гэж үү. Үйлчилгээ үзүүлсэн хүн хураамжаа авах нь нэг талдаа зүйн хэрэг. Улс соёлын бодлогоо алдаад ч удаж байгаа” гэсэн хариу тайлбар хийгээд байгаа нь бодууштай.

Малчин өрхүүд хаврын улиралд ямаагаа самнаж борлуулах үеэр зохиолын дуучид аялан тоглолт хийдэг нь үнэн. Нөгөө талаар төв суурин газраас алслагдмал ард иргэдэд чиглэсэн соёлын бодлого дутагдаж буй гэдэг нь ч үнэн.

Бүтэн жил хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг малчин иргэдийн хувьд хот суурин газраас урлаг соёлын тоглолт ирэхэд магнайгаа хагартал баярладаг гэхэд хилс биш. Тиймээс хөдөө орон нутаг руугаа чиглэсэн соёлын бодлого зайлшгүй шаардлагатай байна.

Урлаг соёл ганцхан Улаанбаатарт байх албагүй. Хөдөө орон нутагт соёл түгээхээр зардал гарган явж буй уран бүтээлчдийг нийгмийн ийм шилжилтийн үед "Мөнгө саах гэлээ", "Ноолуур гарах цагаар явлаа" гэж буруутгах нь өрөөсгөл гэлтэй.

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бөөн хий омогшил бардамнал
Бөөн хий омогшил бардамнал
2022-05-24 12:38

Бас амиа хаацайлах бэлэн үгтэй саагчид юмаа. Гол нь хэнд ч танигдаагүй баахан ковер дуурайм�##� агаарын бөмбөлөгнүүд буцаад урлаг соёлоо хутг�##�ж байгаагаа мэдэж байна уу ???? Бүр нэр хүнд нь ш�##�ан доор болголоо. Шүүмжилсэн хүсүүс харин одоо л сэрж бна баярл�##�аа.

Зочин
Зочин
2022-05-24 14:03

М�##�чид бас тийм ч ядуу хүмүүс биш шүү уран бүтээлчидээ

Зочин
Зочин
2022-05-24 14:03

Ернь заав�##� яагаад ноолуур гарах үеэр очдог юм бол. Бусад үед ч гэсэн м�##�чидад минь уран сайхан ч дутагдаж л байгаа шүү. Хэзээ ч очсон нэг концертний мөнгөтэй л байна шүү дээ

Зочин
Зочин
2022-05-24 14:19

бусад үед бэлэнэ мөнгө байхгүй болхоор явах нь зөв

Хэн хаана хэзээ тоглолт хийх чөлөөтэй. Харин
Хэн хаана хэзээ тоглолт хийх чөлөөтэй. Харин
2022-05-24 20:00

Харин худлаа �##�дартай дуучдын нэр зураг тавьсан тикет зарчихаад тоглолтон дээрээ тэр хүмүүс нь байдаггүй луйвар хийдэг гэсэн. үүнийг зохицуулах хэрэгтэй. Хүнээс хуурч мөнгө авах хуулиар хориотой. Төөрөгдүүлэх гэсэн үгтэй за�##�т байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button