Нийгмийн

ТАНИЛЦ: Зургаадугаар сард нээлтээ хийх 10 ЦУВРАЛ

Өмнөд Солонгосын кино урлаг өндөр хөгжиж, залуус чөлөөт цагаараа Солонгос цуврал шимтэн үзэх болжээ. Тэгвэл оюутан залуусын амралт эхэлсэнтэй холбогдуулан энэ сард гарч эхлэх 10 цувралыг санал болгож байна.

  • TVN телевизийн "EVE" хэмээх цуврал зургаадугаар сарын нэгэнд эхний ангиа цацсан. Солонгосын 0,1%-д багтах баячуудыг унагаж өшөө авахын тулд 13 жилийн турш бэлдэж ирсэн "Lee Ra El" хэмээх эмэгтэйн талаар гарах аж.
  • Жүжигчин Су Жи Соб, Им Сү Хян, Шин Сон Руг нар гол дүр бүтээж буй "Dr. Lawyer" цуврал зургаадугаар сарын 3-нд эхний ангиа цацсан. Хуурамч хагалгаанаас болж бүхнээ алдсан шилдэг мэс засалч болон хайртай хүнээ алдсан прокурор хоёр хэрхэн хамтарч эрх мэдэлтэй хүмүүстэй тэмцэж байгаа талаар гарах аж.
  • Жүжигчин Со  Хён Жин, Хван Ин Ёб, Бэ Ин Хёг, Хо Жун Ху нарын гол дүр бүтээж буй SBS телевизийн "Why Her?" цуврал зургаадугаар сарын 3-нд эхний ангиа цацсан. Залуухан алдартай өмгөөлөгч  У Сү Жэ санаандгүй нэгэн хэрэгт орооцолдох бөгөөд үүнээсээ болж хуулийн сургуульд багшлах болсноор үйл явдал өрнөнө.
  • Жүжигчин Мүн Га Ён, Ё Жин Гү нарын гол дүрд тоглож буй нууцлаг, романтик төрлийн "Link: Eat Love Kill" цуврал энэ сарын 6-нд эхний ангиа цацсан.
  • Жүжигчин Кан Ханыл-н гол дүр бүтээж буй JTBC телевизийн "Insider" цуврал нь шүүгчийн туслах хийдэг Ким Ю Хан нэг л өдөр шоронгийн хоригдол болсноор өрнөх аж. Цуврал зургаадугаар сарын 8-наас эхлэн гарах юм.
  • Жүжигчин И Жун Согын эргэн эрэлт болох "The Witch: Part 2. The Other One" кино зургаадугаар сарын 15-нд нээлтээ хийнэ. И Жун Сог нь 2019 оны гуравдугаар сарын 8-нд цэргийн албанд татагдаж 2021 оны нэгдүээр сарын 2-нд халагдсан.
  • SNSD хамтлагийн гишүүн Сохён болон жүжигчин На Ин Ү нарын гол дүрд тоглож буй "Jinx's Lover" цуврал нь "Jinxui Yeonin" хэмээх 2016-2020 оны хооронд гарч байсан вэбтүүнээс сэдэвлэсэн. Романтик инээдмийн төрлийн энэхүү цуврал энэ сарын 15-наас эхлэн гарах аж.
  • Жүжигчин Жон Су Мин, И Жэ Үг, Хван Мин Хён нарын гол дүрд тоглож буй "Alchemy of Souls" цуврал энэ сарын 18-наас эхлэн гарах бөгөөд үхсэн хүний сүнс амьд хүний бие рүү орсноос хувь заяа нь өөрчлөгдөж буй хүмүүсийн талаар өгүүлэх юм байна.
  • Жүжигчин Сүжи-гийн гол дүр бүтээж буй "ANNA" хэмээх шинэхэн цуврал нийт найман ангитай бөгөөд зургаадугаар сарын 24-ноос эхлэн гарна.
  1. Алдарт "Money Heist" цувралын Солонгос хувилбар болох "MONEY HEIST: KOREA - JOINT ECONOMIC AREA" энэ сарын 24-нд  гарна.

                                                                                                                   Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энэ үнэн
Энэ үнэн
2022-06-08 13:11

Гоё цувр##ууд байна

Back to top button