Нийгмийн

Иргэн: Жоргүй олгодог эмийг CU, GS25 дэлгүүрээр заруулья

Нэгэн иргэн твиттерт “Хүн харваад 3 эмнэлэгт ирэхэд эмнэлэг памперс, нойтон сальфетка аваад ир гэхэд эмнэлгийн ойр хавьд нээлттэй нэг аптекгүй. Хорооллын CU гаас бүгдийг авлаа. Жоргүй олгодог ойр зуурын эмнүүдтэй аптекийн эрхийг нь 24/7 той CU, GS25 д өгчихмөөр юм. Халуун, ханиад, өвчин намдаах гм” хэмээн жиргэсэн байна.

Нийслэлийн хэмжээнд 80 ААН-ийн эмийн сангууд 24 цагаар ажилладаг гэсэн мэдээлэл байгаа ч яг хэд нь тогтмол цагаар ажилладаг, байршлын хувьд хүртээмж нь хэр оновчтой байдаг зэрэг асуудлууд бий учраас иргэд сэтгэл дундуур байна.

Нөгөө талаас CU, GS25 конвенинс дэлгүүрүүд нь хүртээмж, үйлчилгээний чанар, бараа бүтээгдхүүний нэр төрөл сонголт гээд бүхий л талаараа нас насны хэрэглэгчдийн хэрэглээг бүрэн хангаж байгаа учраас иргэд эм тангаа хүртэл эндээс авахыг хүсч байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Болохгүй л дээ
Болохгүй л дээ

Эм бус эмнэлгийн бүтээгдэхүүнийг хүнсний бус ахуйн дэлгүүрээр зарж болох байх. Уламжлалт анагаахын өвсөн эм, витамин зэрэг, хүнсний нэмэлт тэжээлүүд эмийн тоонд албан ёсоор ордоггүй бүтээгдэхүүн дээрээс нь хэт өндөр доозгүй байх ёстой байх. Дээрх дурдсан 2 дэлгүүр чинь хүнсний дэлгүүрээс гадна бэлэн хоол үнэртдэг газар. Тийм юм зарахад тохиромжгүй. Интэрнэтээс 24 цаг ажиллаж буй эмийн сангийн хаяг аваад очих хэрэгтэй. Гадаадад эмийн сан ээлжээр 24 цаг ажилладаг бөгөөд бусад нь хаахдаа болон амралтын өдөр аль эмийн сан 24 цагаар ажиллаж байгаа хайг утас хүмүүст мэдээлж нааж тавьдаг.

Болохгүй л дээ
Болохгүй л дээ

Наадуул чинь мөнгө задалж чаддаггүй дэлгүүр байдаг. Тийм учраас дахиж ороогүй. Тэгж даврах болоогүй байх.

Болохгүй л дээ
Болохгүй л дээ

80 эмийн сан хангалттай, мэдээж танайд ойрхон байршилд нэг нь байгаа. Гол нь гадаадынхан шиг үүдэн дээрээ аль эмийн сан 24 ажиллаж байгаагаа бичих. Ойрхон зайд бусдыг нь интернетээс харж болох хаяг тавих. Эсвэл ЁР чодэ тавих. Яасан ч болно.

Холбоотой мэдээ

Back to top button