УЛС ТӨР

Амьдрал туйлдаж, ард түмэн хадгаламждаа "гар дүрж" эхэллээ

Өчигдөр /2022.09.28/ сайд нар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал болох ирэх оны төсвийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлсэн нэг үг анхаарал татав.

Тэрбээр, "Өрхүүдийн бодит орлого буурч байна. Үүнийг дагаад хадгаламжийн хэмжээ буурч байна. Ард иргэд хадгаламжаа хэрэглээнд гаргаад эхэлчихсэн. Энэ удаагийн хямрал өмнөхөөс удаан үргэлжилж байна" хэмээсэн юм.

Хадгаламжийн хэмжээ буурч байгаа нь хоёр шалтгаантай байх.

Эхнийх нь төгрөгийн ханш суларч, Монгол мөнгө цаас болж байгаатай холбоотой.

Удаах нь иргэдийн амьдрал туйлдаж "цааш хийсэн" хэдэн төгрөг рүүгээ гар дүрэхээс өөр сонголтгүй болж буй нь бодит үнэн.

Хадгаламжтай хэд нь "гар дүр"-ээд өнөө маргаашаа болгоод байдаг юм байж. Бүр хадгаламжгүй нь өр зээлээр амьжиргаагаа залгуулж буй нь өнөөдрийн нийгмийн бодит дүр зураг мөн. Олонхын амьдрал ийм л байна.

Нөгөө талаар сайд дарга нар "иргэд хадгаламжаа идэж эхэллээ" хэмээн санаа зовниж суух.

Олсон, хийсэн, бүтээснээ хуримтлуулах нь битгий хэл хэрэглээндээ хүрэхтэй үгүйтэй амьдарч буй нь олон. Хадгаламжгүй хэдийнхээ ахуй амьдралыг хэрхэх, эдийн засгаа хэрхэн босгох, мөнгөний ханшийн уналтаа яаж зогсоох гээд арга ухаанаа зарах сэдэв тэдэнд тун ч их ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-29 12:03

Урнаа гуай яах арга замаа бичээч. Ямар ч утгагүй юм биччихсэн.

Зочин
Зочин
2022-09-29 12:05

Монгол банкны Лхагасүрэнг коронагийн үеэс шүүмжлээд байхад бичиж зогсоох нь яасан ? Төгрөгийн ханш унагаж хилийн боомт өөрсдөө эхэлж хааж ЭДИЙН ЗАСГАА зогсоосон Хүрэлсүхийгээ шүүмжлэхгүй яасан ? Бүх эхлэл нь ердөө л энэ 2. Хоёрхон хөрштэйгөө мэдэхгүй, нэгэнтэй нь бараг харьцдаггүй. Ганцхан урагшаа л бараа, тээврийн солилцоо хийдэг байж, ганц замаа хэдэн сэтгэгдэл бичигчийн үгэнд орж хаадаг тэнэг 9 байх уу ?

Зочин
Зочин
2022-09-29 12:33

ХАДГАЛАМЖ БАЙТУГАЙ ДАНСАНДАА НЭГ Ч ТӨГРӨГГҮЙ ГАНЦ МЯНГАН ТӨГРӨГӨӨРӨӨ ТҮЦ с ШИРХЭГИЙН ТАМХИ АВАХ ГЭХЭЭР КАРТ УНШИХГҮЙ ГЭЖ БУРУУ ХАРААД СУУЧИХААД БАЙНА. КОВИДООР АРД ИРГЭДИЙХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭЭР НААДАЖ МӨНГӨ ХИЙСЭН ПОРЧИК НЯМХҮҮ ПОТОКС ЭРГҮҮ АВГАЙ САРАНГЭРЭЛ НАРЫГ ХАРААЛ ИДЭГ. ХУЛХИ ВАКЦИНААР АРД ТҮМНЭЭ ХОРЛОЧИХООД МЭНГЭТ НЯМДОРЖ МЭТ НЬ ЮУ ГЭЖ ДОРОМЖИЛЛОО СПУТНИК ХИЙЛГЭСЭЭН ГЭЖ ЯРВАЛДААД БАЙСАН ШҮҮ .ОЛОН САЙХАН ХҮМҮҮС КОВИДЫН ДАРААХ ХҮНДРЭЛ Ч ЮМ УУ? ГЭНЭТ ҮХЭЭД ЭХЭЛЛЭЭ МЭДДЭГ ЧАДДАГ СУДАЛГААНЫ ГАЗРУУД НЬ САЙН МЭДЭЖ БАЙГАА.ХАДГАЛАМЖИНДАА НАМ ДАРСАН МӨНГӨӨ АВААД ЛУЙВАРЧИН ТӨРДӨӨ ТУШААЖ БАЙГАА ХЭРЭГ ШҮҮ? ХҮРЭЛБААТАР ЧИ МУУ СААРАЛ ТОЛГОЙТ ХАРИН Ч ҮНЭНИЙГ ХУЦЖЭЭ АРД ТҮМЭН ТУЙЛДАЖ ҮНЭНДЭЭ ХАМАГ НӨӨЦӨӨ ШАВХАЖ ДУУСЛАА ИРГЭД ЯДУУРЧ ТӨРД ГАРСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БӨГСЧИНГҮҮД ЦУЛАЙЖ БАЙНА ТА НАРЫГ ХАМГИЙН МУУ ҮХЛЭЭР ҮХЭЭСЭЙ ГЭЖ ЕРӨӨЕ БЫСДАНУУДАА ҮХЭЭД ЭСВЭЛ ШОРОН ГЯНДАНДАА ХАТААД ӨГӨӨЧ БУИД ЗҮГЭЭР Л ДАРАМТГҮЙ АМЬДАРМААР БАЙНА АЦНУУДАА

Зочин
Зочин
2022-09-29 12:54

хадг�##�амжтай нь сайхан л юм . гар дүрэх байтугай гар дээрээ ч зоосгүй УЛ иргэд маань дийлэнхи олонхи байна даа . яана даа.....энэ өвлийг барчихв�##� гэсэн арга аргцаах бодролууд хөрөвсөөр үүл цайлгах болов.

Зочин
Зочин
2022-09-30 06:15

МАН-нхан ард түмнээ боддоггүй яасан эргүү, идэж ханадаггүй шуламнууд вэ?

Холбоотой мэдээ

Back to top button