НийгмийнНийгэм мэдээ

Тамхинаас гарахын тулд вейпийг ашигладаг

"Тамхигүй маргаашийн төлөө" ТББ Англи болон Австрали улсаас мэргэжилтнүүд урьж, тамхинаас гарах арга замын талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Англиас Их Британи Умард Ирландын танхимын гишүүн асан сер Кевин Баррон болон Австралийн доктор Колин нар өөрсдийн улсын туршлагаасаа хуваалцлаа.

Сер Кевин Баррон тамхидалтын эсрэг 30 гаруй жил ажиллаж байгаа ажээ. Тэрбээр "Би 1993 онд олон нийтийн тамхины эсрэг хуулийг парламентад өргөн барьсан. Тодорхой хэмжээнд багассан ч Их Британид одоо ч тамхичдын тоо буурахгүй байгаа. Одоогоор тамхичдын тоо зургаан саяд хүрсэн. Жилд 74 мянган хүн тамхидалтаас болж нас бардаг гэх тоо бий. Английн үндэсний эрүүл мэндийн агентлагийн судалгаагаар жилд хагас сая гаруй хүн тамхины улмаас эмнэлэгт эмчлүүлж хэвтдэг. Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс 2.5 тэрбум фунт стейрлинг тэдэнд зориулж гаргаж байна. Их Британи улсад дунджаар хүн амын 15 хувь нь тамхи татдаг бол захын бүсийн хотуудад 28-29 хувийг нь эзэлж байна. Харин чинээлэг бүлгийн иргэд ялангуяа английн иргэдийн зургаан хувийг тамхичид эзэлж байна" гэлээ.

Доктор Колины хувьд ихэнх тамхичид тамхинаас гарах хүсэлтэй байдаг талаар дурдсан юм. Ингэхдээ янжуур тамхийг онцлон ярилаа. Тэрбээр "Янжуур тамхи хор хөнөөл ихтэй. Тогтмол янжуур татдаг гурван хүн тутммын хоёр нь нас бардаг. Тамхинаас гарах бүхий л бүтээгдэхүүнйийг судалж эхлэх хэрэгтэй. Дэлхийн улс орнууд төрөл бүрийн судалгаа хийж, үр дүн нь гарсан бүтээгдэхүүнүүдийг тамхинаас гарахад ашиглаж байна. Тухайн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр тамхинаас үүдсэн өвчинг эмчлэх эмчилгээний зардал багасаж, олон хүнийг аврах боломж бий" гэв.

Мөн үргэлжлүүлээд "Харамсалтай нь нийгэмд буруу ойлголт ихээр тархсан байна. Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс ууран ганс буюу вейпийг ашиглаж гарч байна. Австралид вейп түгээмэл болсноор тамхичдын янжуураас гарах шийдэл болсон. Гэвч эмчнийн заавраар хэрэглэхийг зөвлөдөг. Никотины донтолтоос гарч чадахгүй байгаа хүмүүст зориулсан олон арга зам байдаг. Вейп төдийлөн үр дүнтэй арга биш" хэмээн ярилаа.

Никитоны хамаарал нь олон улсын хэмжээнд донтолтын өвчин юм. Тиймээс олон улсад никотины агууламжийг бууруулах чиглэлээр ажиллаж байгааг манай улс судалж, туршлагыг нь хуваалцах хэрэгтэй тул дээрх мэргэжилтнүүдийг урьж авч ирсэн талаар Тамхигүй маргаашийн төлөө ТББ-ын залуус хэвлэлийн хурлаараа онцоллоо.

Ингэхдээ "Вейпийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхдээ янжуурыг орхигдуулж байна. Нийгэмд хоёр өөр мэдээлэл тархсанаас үүдэж иргэд янжуураас гарахын тулд вейп хэрэглэж, эсвэл вейп хортой гэх мэдээллээс болж янжуураа татаж байгаа юм. Бид аль алиных нь хэрэглээг бууруулах шаардлагатай. Үүний тулд бусад улс орны туршлагыг илүү их судалж, өөрсөддөө хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ.

Олон улсад тамхины эсрэг авч буй арга хэмжээг хуулиар чангатгаж, шийдвэрлэдэг талаар дурдсан юм. Тухайлбал, 21-ээс доош насны иргэдэд янжуур болон вейп худалдаалахдаа иргэний үнэмлэхийг байнга шалгаж, насанд хүрээгүй хүүхдэд худалдаалахгүй байх, худалдсан тохиолдолд тухайн үйлчилгээний газрын зөвшөөрлийг цуцлах, өндөр торгууль тавих, тамхины татварыг нэмэх, хор хөнөөлийг нь олон нийтэд сурталчлах, тамхинаас гаргах сургалт зохиох гэх мэт зүйлсийг хийдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-11-02 14:43

вэйп тамхинд онгой �##�бан татвар ноогдуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-02 16:34

Вэйп бол бүр донтуулдаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button