Улс төрийн ярилцлага

М.Тулгат: АН-ын асуудал тун удахгүй цэгцэрнэ, харин С.Эрдэнэ, Х.Баттулга нарт ирээдүй байхгүй

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Тулгаттай ярилцлаа. Сүүлийн үед С.Эрдэнэ, Х.Баттулга нарын нэгдэл, нөгөө талд АН-ын дараагийн дарга гэх С.Баярцогтын асуудал зэрэг зэрэг анхаарал татаж байна. АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан М.Тулгатаас намын дотоод асуудлууд, түүний намдаа хандаж буй байр сууриудыг тодрууллаа.

БИ ИХ ХУРЛААР ЁСЧЛОН БАТАЛСАН НАМЫН ДАРГА ХЭВЭЭР БАЙГАА

-Уг нь та сунгаанд олонхын санал авч, АН-ын даргаар сонгогдсон хүн. Хоолой зангируулан талархал илэрхийлж байсныг тань санаж байна.  Энэ юу болсон юм бэ. Танаас хойш олон дарга яригдлаа?

-АН 2021 оны эхээр хоёр хуваагдаж, цахим болон цаасан хоёр сунгаа хийсэн. Цахим сунгаанд би, цаасан сунгаанд О.Цогтгэрэл ялсан. Сунгаанд ялалт байгуулсны дараа намайг намын Их хурлаар батламжилсан. Улмаар Улсын дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өгсөн, гурван ч удаа. Нөгөө талаас ч бас өгсөн. УДШ-ээс “Хоёр зэрэг материал өгч болохгүй, асуудлаа шийдчихээд ир” гэж шаардсан тул алийг ч хүлээж аваагүй.

Би бол хууль ёсны намаа дагаж ирсэн хүн. Энэ хууль ёсны нам дээр дахиж даргын сунгаа болоогүй. Дөрөвдүгээр сарын 7-ны Их хурлаар намайг ёсчлон баталсан тогтоол хүчинтэй байгаа. Үүний дараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга тусдаа сунгаа зарлаж, өөрөө сонгогдоод явсан зүйл бий.

Нэгэнт хэрүүл шуугиантай байхад бужигнуулаад яах вэ, албан ёсны дарга болоод авъя гэж бодсон. УДШ бүртгэж авахыг хүлээсэн маягтай л. Намайг шүүмжилдэг л дээ, тэр үед шууд ажлаа хийгээд, тамгаа С.Эрдэнээс аваад явах ёстой байсан гэж. Тийм байсан байж магад.

Өөрөөр хэлбэл би намын Их хурлаар ёсчлон баталсан намын даргын статустай хэвээр байгаа. Процедурын хувьд УДШ-д л бүртгэгдээгүй. С.Эрдэнийн хувьд Үндсэн дүрмийнхээ дагуу огцорсон, тушаал шийдвэр гаргах эрхгүй ч өөрийгөө намын дарга гээд яваад байгаа. Хүүхэд хуурч байгаа биш, хэн ч харсан ойлгомжтой зүйл шүү дээ.

Анх С.Эрдэнийг Х.Баттулгад намаа алдсангүй, тэмцлээ гэж харж, үнэлж байсан. Х.Баттулга ч одоо ардчилсан намын удирдлага болох боломжгүй гэдгээ маш сайн мэдсэн, материалаа өөрөө татаж авсан. Одоо Ардчилсан намд Женкогийн аюул нэг их байхгүй. Харин Женко гэдэг хадны мангаа байгаа мэтээр С.Эрдэнэ гэдэг хүн айлгаж, байр сууриа хадгалсаар 2024 он руу явчих гээд байгаа юм.

-Тодруулахад, хууль ёсны Ардчилсан нам гэж ямар үндэслэлээр хэлж чадаж байгаа юм бэ?

-2020 оны сонгуулийн дараа, С.Эрдэнэ огцорч, тамгаа Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Харин Ц.Туваан будилаантуулж эхэлсэн. Үүний дараа Үндсэн дүрмийн хороо хуралдаж, дараагийн дарга сонгогдох хүртэл С.Эрдэнийг ажлаа гүйцэтгэсэн нь зүйтэй гэж тогтоол гаргасан. Энэ бол намын бүх институц хэд хэд хуваагдахаас өмнөх нөхцөл байдал. Улмаар С.Эрдэнэд намын даргын эрх үүрэг хэвээр үлдсэн. Харин энэ нөхцөл байдлыг ашиглаад С.Эрдэнэ өөртөө шинэ тамга хийлгээд авчихсан л даа. Нарийн анзаарвал, Жэнкогийн талынхан юун дээр ч тамга дарж чадахгүй байгаа. Дүрмийнхээ дагуу авч үзвэл С.Эрдэнэтэй тал яах ч аргагүй хууль ёсных.

Гэхдээ долдугаар сарын 2-нд С.Эрдэнэ намын Их хурал хийсэн. Энэ бол намын дүрмийг битүү зөрчсөн үйлдэл. Үүнээс хойш гаргаж буй тушаал шийдвэр нь дандаа намын дүрмийг зөрчиж байгаа.

ДОТООД АСУУДЛАА ШИЙДЭХЭД БҮХ ЭРЧ ХҮЧЭЭ ЗАРЦУУЛЖ БАЙНА

-С.Эрдэнэ таныг намын даргаар сонгогдсоныг хүлээн зөвшөөрч, хамтдаа мэдэгдэл хийж байсан. Хэзээнээс та хоёрын ойлголцол салсан юм?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 10-аад хоног хөдөө яваад ирсэн. Гэтэл С.Эрдэнийн байр байдал биш болчихсон байсан. Би юутай ч УДШ-д бүртгүүлчихье гээд хүлээцтэй байгаад байхгүй юу. Ингээд яваад байтал бүр даварчихсан.

-Түүнд юу нөлөөлсөн бол?

-Магадгүй МАН л тоглож эхэлсэн байх. 2021 оны эхээр Женко ид хүчирхэг байлаа. Тэр үед С.Эрдэнэ Женкотой үзэлцсэн нь үнэн л дээ. МАН-ын дэмжлэггүйгээр тэгж үзэлцэх хэцүү. Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч үнээр хамаагүй Х.Баттулгыг дэвшүүлэхгүй байх нь МАН-д чухал байсан. Зурсан, төлөвлөсөн дагуу нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон. Дараа нь яг яасан юм, мань хүний шунал төрсөн үү, зүгээр яваад өгмөөргүй санагдсан уу. Тэгж л аяглах болсон.

-Сунгаанд нэр дэвшихээс дарга болох хүртэл танд юм амлаж байв уу?

-Тийм юм байхгүй.

-Таны ард хэн нэгний хүч, нөлөө байсан эсэхийг мухарлах гээд?

-Намын даргын сунгаанд нэр дэвшиж байхад намайг МоАХ-ны Жэнко талын бус ахмадууд дэмжиж байсан. Ш.Оргил, Х.Ганболд, Ч.Куланда гэх мэт. Идэр, дунд үеийн залуус бас дэмжсэн.

-Намын асуудлыг нэг тийш болгоход тодорхой боломж олдсон боловч зүгээр суусан мэт харагдаад байдаг. Бүртгэл хүлээж тайван хандсан бололтой. Хүмүүс ч үүнийг шүүмжилсэн гэлээ. Та хариуцлага хүлээж, энэ боломжоор намын төлөө зүтгэх ёстой байсан биш үү?

-Яах вэ, яаж ч харж болно. Өнөөдөр намын яг асуудал нь юу вэ. Түүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг чухал. Тэгвэл, энэ бол намын даргыг УДШ-д бүртгэх асуудал байгаа шүү дээ. Дараагийн намын дарга бүртгэгдсэн тэр өдөр л АН-ын бүх хэрүүл, маргаан цэгцэрнэ. Тэгвэл УДШ-д бүртгүүлэх асуудал яаж явах юм бэ. Цагаа тулахаар тийм амар биш байдаг юм байна. Цаг хугацаа ордог юм байна. Дээрээс нь энэ олон улстөрчдийн эрх ашиг, буруу зөрүү мэдээлэл ч орж ирэх юм. Даргатай даргагүй, тамгатай тамгагүй би дуугараад явж болох байсан байх л даа. Шүүмжилж болно оо.

Гэхдээ би амихандаа дуугарч явсан гэж боддог. Харин хүмүүс “С.Эрдэнэ, Х.Баттулга нарт дөрлүүлчхээд, нэг талдаа гараач” гэдэг. Үнэн л дээ. Мянга чичрээд хий эргэхээс наашгүй болоод байгаа юм.

М.Тулгат лайв хийгээд, тэмцээд явж болно. Гэтэл улс төрийн нам гэдэг бол байгууллага, 30 жил хуримтлагдсан капитал. Зохион байгуулалттай үйл ажиллагаагаа явуулах боломжгүй үед дур дураараа орилох тусам л буруудна. Үндсэн асуудлаа шийдэхээс нааш утга алга л даа. Тэгэхээр зохион байгуулалтад орох, байгууллага шиг байгууллага болох тал руугаа эхлээд явцгаая.

Би намын даргаар сонгогдсон сууж байгаа нь үнэн ч зарим нэг хүнд таалагдахгүй байгаа бол хамаагүй ээ, нэгдэж нийлээд дахиад сунгаа зарласан ч яах вэ гэж байгаа. Цаг хугацаа орж, тэвчээр шаардаж байна. Гэхдээ би бол өөдрөг хүн. Удахгүй үр дүн гарна гэж бодож байна.

-Эрүүл зарчим ярьж байгаа нь таалагдлаа. Гэхдээ одоо таныг юу хийж чадахыг асуумаар байна?

-Миний тархи намын дараагийн даргаа УДШ-д яаж бүртгүүлэх вэ л гэж бодож байна. Эхний ээлжинд. Харин үүний дараа хийх ажлуудыг төлөвлөж л байна. Бэлтгэл ажил параллель явж байх ёстой. Ре-брэндинг хийх, намын үйл ажиллагааг цахимжуулах, үзэл баримтлалынхаа тунхгийг түгээн дэлгэрүүлэх гэх мэт. Тэгэхгүй бол баруун төвийн үзэл баримтлалаа гишүүд өөрсдөө мэдэхгүй, ойлгохгүй яваад байна шүү дээ. Нам цэгцэрчихвэл ийн үндсэн бодлогын бичиг баримтууд дээрээ суумаар байна. Үзэл баримтлал хаягдсанаас үүдэж л ийм эрээвэр хураавар, замбараагүй байдал бий болсон. Би ахмадууддаа буруу өгдөг хүн биш л дээ. Харин дүрмийн дээгүүр алхдаг, дүрэмгүй тоглодог, дээрээс нь үзэл санаа байхгүй, баруун зүүн хамаагүй явдаг хүмүүсийг л “Зайл” гэж байгаа. Үүнд голдуу өмнөх үеийнхэн байна л даа.

-Намын асуудал цэгцэрсний дараах нөхцөлд та хариуллаа. Харин цэгцрэх хүртэл нь та юу хийж чадах юм бэ?

-Энэ бол манай намын дотоод асуудал шүү дээ. Цэгцрэх хүртэлх бүх зам намын дүрмийн дагуу явах ёстой. Гэтэл дүрэмд шүүхийн маргаан үүссэн, ойлгомжгүй болсон асуудал ч олон байна. Үндэсний бодлогын хороо гэхэд л хоёр хуваагдчихсан байна. Гэхдээ юманд гарц гаргалгаа байдаг. Тэгэхээр түүний хойноос ажиллаж байна. Дотоод асуудлаа шийдэхэд хамаг эрч хүчээ зарцуулж байна. Харин гадна талдаа энэ тухай төдийлөн яриад байж дэмий.

Би яагаад ярилцлага өгч байна гэхээр, бид намын эгэл гишүүддээ хүрч чадахгүй байгаа юм. Тэд сошиалаас мэдээлэл авч байна, заримдаа буруу ойлголт авч байна. Иймд гишүүддээ хэвлэлээр ч болов ярьж, чиг шугам нь болж байх хэрэгтэй байна.

-Ярианы агуулга бол нам аяндаа цэгцэрч, хэн нэг дарга УДШ-д бүртгэгдэхийг л хүлээж суугаа мэт ойлгогдож байна.

-Аан, за за. Тэгж ойлгож болно. Мөсөн уулын зөвхөн оройг нь л харж буйтай адил хэрэг.

-Ардчилагчид танд хэр итгэж болох вэ?

-Би өөрөө өөртөө маш их итгэж байна. Надад итгэх эсэх нь хувь хүмүүсийн асуудал. Бууж өгч, шантарч байгаа зүйл огт үгүй. Ерөөс тултал явна. Тултал гэдэг нь заавал дарга болох биш юм. АН даргатай болох ёстой, тэр нь дүрмийн дагуу сонгогдохоос гадна үзэл санааны манаач байх учиртай. Үүний төлөө болохоос нь болохгүйг хүртэл явна.

Би өөрийгөө ямартай ч мэдрэмжтэй хүн гэж боддог. Хүмүүс янз бүрээр харах нь мэдээж л дээ. Миний явсан зам, гаргасан шийдвэр алдаад байдаггүй. Намайг лидер бус, харизмгүй гэх мэтээр хэлэх нь бий. Чанга дуугардаг, хуйлруулдаг лидер хэрэгтэй гэж боддог байх л даа. Тийм хэмжүүрээр харвал би сайн лидер биш л байх. Тэдгээрээс үл хамаарч би урдахаа хийж ирсэн, хийж л явна. Өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийг л хийж байна.

ТЭД УУЛЗСАН, ГЭХДЭЭ УДАХГҮЙ УНАНА

-УДШ-ийн бүртгэлийг хүлээсэн маягтай явж ирсэн процесс 2024 оны сонгууль дөхсөнөөр цаг хугацааны хайчинд орж байна. Саяхан АН-ын томоохон лидерүүд уулзаж, зургаа татуулсан байсан. Харин одоо С.Эрдэнэ, Х.Баттулга нар нэгдэх нь гэсэн мэдээлэл яригдаж байна. Дүрмийн бусаар ч хамаагүй асуудлыг нэг тийш болгож магадгүй болоод явчхав уу?

-Хоёр талаас материал ирүүлэхээр УДШ буцааж байгаа. Тэгэхээр нөгөө талтайгаа ойлголцож, нэг материал өгөх нь чухал байгаа. Өөрөөр хэлбэл заавал нэгдэж, нийлэх нь чухал болсон. Харин энэ ажиллагаа бол эхэлсэн. Зураг авхуулсан нь үүний эрмэлзлийг илэрхийлж байгаа юм. Харин нэмээд нэг зүйлийг маш хатуу хэлэхэд, хэзээ ч Х.Баттулгад, КГБ-ийн бодлогыг хэрэгжүүлэгч нөхдөд намын удирдлагыг өгч болохгүй. ЖАН гэгдэж буй талд ойлголцож болох, хэлмэгдэж буй хүмүүс ч байгаа.

Хоёрдугаарт, С.Эрдэнэ гэдэг хүн ойрд яагаад Жэнко руу налаад эхлэв. Хоёр талын Ардчилсан залуучуудын холбоо нь уулзсан байна билээ. С.Эрдэнэ талын гэх үү, манай талын гэх үү, Ардчилсан залуучуудын холбооныхон С.Эрдэнийн зөвшөөрөлгүй хэзээ ч тэгж явахгүй. Өөрсдөө үгүй л гээд байна лээ. Жэнко тэр хоёр уулзсан байна. Хэд хэдэн талаас сонслоо. Өчигдөр Үндэсний бодлогын хороо хуралдаан зарласан. Хэлэлцэх асуудалд нь нөгөө талтай нийлж, ажлын хэсэг байгуулах тухай асуудал багтсан байсан. Бид эсэргүүцээд эхлэнгүүт татаж авч байна лээ. С.Эрдэнэ “Би Жэнкотой яриагүй” гээд Твиттер дээр жиргэж байх үед нь нөгөөх ажлын хэсгийн залуус нь яг уулзаж байсан. С.Эрдэнийн хамгийн ойр шадар хүмүүс “Ер нь эвлэхийн юу нь буруу байгаа юм” энэ тэр гэж ярьж байна. Тэгэхээр худлаа яриад байх ямар ч шаардлагагүй болсон. Ичихгүй худлаа ярьдаг хүн юм даа л гэж бодож байна.

С.Эрдэнэ буланд шахагдсан. Түүнд үлдсэн хүн тун цөөн. Цаг хожих гэж байгаа болов уу. Жэнкогийн талд бас адил.

-Хүчтэй нэгдэл болно гэж харцгааж байгаа?

-Ямар ч боломжгүй.С.Эрдэнэд нам төлөөлөх эрх байхгүй. Х.Баттулгад бүр ч байхгүй. Тиймд энэ тийм ч явцтай зүйл биш.

-Энэ нэгдлээс дэвшүүлсэн төлөөлөл намын дарга руу зүтгэчихвэл?

-Боломж байхгүй. Би энэ асуудлыг ярихгүй, дуугүй байсан ч болно л доо. Гэвч төөрөлдөөд яваа гишүүддээ мэдээлэл өгье л гэж бодсон. Би ярьсан яриагүй тэд угаас унана.

-Олон ардчилагчид нийлж татуулсан зураг дээр та арай өөр байр суурьтай байна аа даа. Уулзалтаар ямар нэг зүйл тохирсон уу?

-“Яаж нэг талдаа гарах вэ” гэж гарц гаргалгаа хайсан уулзалт юм. Тийм уулзалтаар юу  ч шийдэхгүй л дээ. Мессеж өгөх зорилготой, ёслолын чанартай гэх үү. Намынхаа эвлэрлийн төлөө зүтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлцгээсэн нь энэ. Гэхдээ дахиад хэлэхэд, Жэнко талын улс төрийн үзэл санааг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг бол биш шүү.

-Тэр уулзалтад ирсэн бүгдийн байр суурь нэг гэж ойлгож болох уу?

-... Намын асуудлыг шийдье гэсэн эрмэлзэл үнэндээ С.Эрдэнэ гэдэг хүнээс бусдад нь байна. 2024 он хүртэл ингэж явах нь С.Эрдэнэд хэрэгтэй ч байж магадгүй. Ер нь эвлэрэл, нэгдэлээс татгалздаг гэх үү, асуудлыг шийдэхийн эсрэг байгаа хүн бол надад С.Эрдэнэ гэж л харагдаж байна. Өнөөдрийг хүртэл ямар ч үйлдэл хийхгүй байна.

-Та сая намын гишүүд баруун төвийн үзэл баримтлалаа ойлгохгүй байгаа талаар ярилаа. Д.Сосорбарамаас эхлээс үзэл санааны хамгаалагчид олон бий. Нийлж нэгдээд намын төлөө улс төр хийж явбал арай илүү нөлөөлөл авчрах болов уу гэж боддог шүү.

-Үнэн л дээ. Гэхдээ өмнө хэлсэнчлэн, бид философийн клуб ч юм уу ТББ биш. Улс төрийн нам. Зохион байгуулалттайгаар улс төрийн үйл ажиллагаа явуулах ёстой. Д.Сосорбарам гавьяат бид хамт л байгаа. Гол нь нам даргагүй, зохион байгуулалтгүй үед үзэл баримтлалаа дэлгэрүүлэх гэдэг явцгүй. Тэгэхээр нөгөө л үндсэн асуудал, намын даргаа бүртгүүлэх.

-Намынхаа тухай ярихгүй мөртлөө Украиныг өмгөөлж жагсдаг.

-Ардчилсан намын сэтэртэй хүн бүр нам л ярьдаг байж болохгүй биз дээ. Дуугарах, дуугарах сэдэвтээ дуугарна. Дахин дахин хэлэхэд нам зохион байгуулалтын асуудлаа шийдчихвэл нийгэм, эдийн засгийн асуудлууд дээр хүчтэйгээр дуугарч, нөлөөлж эхэлнэ. Одоо хувь хүн бүр хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө жагсдаг ч юм уу, ОХУ-ын ЭСЯ-ны гадна жагсдаг ч юм уу явж байна. Буруу биш. Тэднийг зөвхөн намынхаа асуудалд санаа зов гэж болохгүй шүү дээ.

-Энэ хариултад барууны үзэл баримтлалын гол онцлог илэрч байна уу. “Эхлээд цэгцрэг. Зохион байгуулалтад орог. Тэр хүртэл өөр өөрсдийнхөөрөө байж л байя” гэсэн агуулгаар сонсогдоод байна л даа?

-Улс төрийн намын онцлог өөрөө ийм шүү. Тодорхой үзэл баримтлалтай, жанжин шугамтай, түүнийгээ хүлээн зөвшөөрч буй хүмүүс нам болж нэгддэг. Үүнийгээ зохион байгуулалттайгаар нэгдэж байж улс төрийн үйл ажиллагаа болгодог болохоос сайн дурын дугуйлан биш. Нам цэгцэрвэл манай бодлогын зөвлөлүүд чиглэл чиглэлээрээ ажиллаж эхэлнэ, судалгаатай дуугарна. Даргагүй, ойлгомжгүй байгаа байдал энэ бүх боломж, потенциалыг үгүй хийж байна.

МАНАЙ НАМ КОНСЕРВАТИВ ЧИГТЭЙ

-Та ардчилалд туйлбартай, үнэнч байна гэж хариулдаг. Ардчилсан нам 30 жилийн өмнө ярьж байсан хувийн өмч, эрх чөлөө гэсэн слогануудаа одоо хэр барьдаг нь надад хуучирсан санагддаг. Одоо дэлхий өөрөө АНУ-ын хүчирхэгжилтийг эргэж харж байна. Тухайн улс өөрсдийн геополитикийн нөхцөл байдалд тохирсон, баруун зүүний холимог үзэл баримтлалтай байя гэж байна. Өөрөөр хэлбэл, үзэл санаа цаг үеэ даган шинэчлэгдэх шаардлагатай биш үү?

-Чамайг жаахан доош нь хийсэн хариулт болчих гээд байдаг.

-Зүгээр, би сэтгүүлч.

-Чи барууны үзлээ буруу ойлгодог юм байна. Дахиад сайн судал. АНУ-ын либерал үзлийг л баруун гэж ойлгодог юм байна. АНУ-д яригддаг либерализм маш зүүнжсэн шүү дээ.

“Тухайн улс өөрийн үндэсний онцлогт тохирсон консерватив үзэл тренд болоод байгаа юм биш үү, АНУ-ыг даган дуурайгаад л байхаа болих юм биш үү” гэсэн санааг би хэлж байна. Чиний доторх хүн консерватив буюу, уг нь яг адилхан юм байна. Уг нь чиний ярьж байгаа бол яг барууны үзэл байхгүй юу.

Барууны чиг баримжаа бол нэгдүгээрт, “Natural Order”. Юм жам ёсоороо явах ёстой. Төр юм уу олон нийт орж ирж бужигнуулахгүй. Энэ бол тухайн улс үндэстэн өөрийн онцлогийг тээж явна гэдэгтэй холбогддог. Аль нэг улсыг дуурайх биш.

Нэг төөрөгдөл байдаг нь, ардчилсан үзэл гэж яриад байдаг. Одоо бол ардчилсан үзэл гэж байхгүй. Яагаад гэвэл манай орон 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Алдаа мадагтай ч үндсэн системийн хувьд Ардчилсан тогтолцоо бий болсон. Ардчиллаа тордон төгөлдөржүүлэлгүй яах вэ, гэхдээ өнөөдөр АН-ын ч, МАН-ын ч ярьж буй зүйл нэгэн ижил ардчилал. Өөрөөр хэлбэл өнөөдөр “Манайх ардчилсан, танайх ардчилсан биш” гэдэг зүйл байхгүй. Харин эрх чөлөөний үзэл санааны ялгаа л гарч байна. “Эрх чөлөөний үзэл санаа” нэмэх нь “Үндэсний үзэл санаа”. Энэ бол ардчилал. Олон улсын нэр томъёогоор бол Ардчилсан нам нэлээд консерватив талдаа, АНУ-ын нам дээр яривал Бүгд найрамдах нам юм. АНУ-ын Ардчилсан нам бол маш зүүнийх. Ер нь энд тэндхийн намууд маш их зүүнжээд байна. Өнөөдөр либерал гэдэг үг хэлэхээр тодорхойгүй болчхоод байгаа учраас консерватив маягийн гэж тодотгох нь зүйтэй.

-Намын асуудлаа базаад дуусгахад: Та С.Эрдэнэ болон Х.Баттулга нарыг амжилтад хүрэхгүй гэдэгт итгэлтэй байна. Мөн намыг хууль ёсны даргатай болж, зохион байгуулалтад орохыг хүлээж байгаа. Энэ хүртэл тодорхой ажлууд хийж байгаа. Нэмж тодотгох зүйл байна уу?

-Асар их хийх зүйл байгаа учраас бачимдаж байна. Тайван суугаад хүлээсэн зүйлгүй. Шатар тоглож байгаа хүн нүүдлээ хэлдэггүй биз дээ. Гэхдээ намынхаа гишүүдэд мэдээлэл өгч байх ёстой. Тэр болтол бүх үйл ажиллагаа ширээн дээр ил харагдаад байх шаардлагагүй. Ер нь тун удахгүй шийдэгдэнэ. Шинэ бүрэлдэхүүн нийгэмд зарлагдаж, бодож төлөвлөсөн ажлуудаа хийх үед миний хүсэл мөрөөдөл биелж эхлэх байх. Ардчилсан нам алдаагаа засаад ирлээ гэсэн итгэлийг буцааж олж авах байх.

-Хэн нэг дарга бүртгэгдэж, 2024 оны сонгуульд АН хууль ёсны дагуу оролцлоо гэхэд тэнд та байна гэж ойлголоо. Дэвшинэ гэж байгаа юм биш л дээ?

-Заавал дарга болох надад чухал биш. Хаана ч юм, ямартай ч нэлээд оролцоотой байж байна байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-04 08:41

Эх орноосоо урвасан ялтан Өхярцогт л биш шүү

Зочин
Зочин
2022-11-04 08:41

С. Эрдэнэ, Баярцогт ч гэх шиг яг нэг таарсан таар шуудайнууд

Зочин
Зочин
2022-11-04 08:43

АН ч суудлаа олох гэж мөн ч их дэнчигнэж байна дөө

Зочин
Зочин
2022-11-04 09:30

АНамын гишүүд улиагүй байгаа бүү баярла бадарчингууд АНамын буянаар хувийн өмчтэй орох оронтой унах унаатай идэх хоолтой эрхтэй чөлөөтэй яваадаа баярлаж яв... харин бүх юмыг чинь МАНам болон түүнийг даг�##�дан долдоологч нар үгүй хийж эх орныг минь гадаадынханд худ�##�дах гээд байна үүнд л санаа минь зовох юм даа

Зочин
Зочин
2022-11-04 09:33

хужаа явсан газар хуудуутай гэдэг л боллоо эрдэнэ нэртэй хоёр шаар намаа самраад хаяссс 🙂

Зочин
Зочин
2022-11-04 09:36

Uneheer tsegtsereheer bol tsegtserch how jiwend orootsoldood bailgbi uls orniihoo toloo ym hiih heregtei Ardchilsan nam eswel butar

Зочин
Зочин
2022-11-04 10:00

Хурдан учраа олмоор байна АН

Зочин
Зочин
2022-11-04 10:16

Ardchilsan nam aldaagaa zasaad uramtai uragshilah boltugai

Зочин
Зочин
2022-11-04 10:39

Даргын суудлын төлөө нэрээ барсан даа чи. Улс төрд з�##�уу хүн хол явахын тулд тууштай байх ёстой. Хэн нэгэн эрх мэдэлтэй , мөнгөтэй хүн дагаж гүйвэл улс төрийн карьер чинь төгсдөг жамтай. Дүрэндээ итгэж даргын буйр царайлж сурга�##�ь айлддаг болсон байна. Зүгээр л нам харг�##�захгүй авлигачидтайгаа тэмц...

Зочин
Зочин
2022-11-04 10:47
Reply to  Зочин

Тулгат чацага хир хэмжээгээ мэдэхгүй Эрдэнийг дагаж д�##�ьчиганаж яваад улс төрийн үхдэл болов.

Зочин
Зочин
2022-11-04 10:40

chi ch erdene battulgataigaa taarsan hudlaa gar shdee

Зочин
Зочин
2022-11-04 11:57

ЯАЖ ДАРГА БОЛООГҮЙ ЮМ БОЛСОН БОЛ ШУУД ЖАН-ТАЙ НЭГ ХӨНЖИЛД

Зочин
Зочин
2022-11-04 13:26

Хар түүхтэй нөхдөөр хүрээлүүлбэл АН-д ялагд�##� болно

шаабар
шаабар
2022-11-04 14:16

Одоо бол бүх хүн хүлээн зөвшөөрсөн тэр цэг дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллаач. Тэр цэг бол АН нэгдмэл болох шүү дээ. Зөвшилцөл ч эндээс эхлэх ёстой. Ямар ч байсан нам нэгдэх болсноо тохирч тэр шийдвэрээ ҮБХ болон Их хуррлаараа бат�##�гаажуулаад ав. Цаашдаа ямар дүрмээр асуудлаа шийдэхээ тохироод ав. Энэ үед л асууд�##� шийдэгдэнэ. Харин Их хурлын төлөөлөгч сонгох т�##�аар нарийн журам гаргаж хоёр т�##�ын тэнцүү оролцоотой хян�##�тын баг аймаг, дүүрэг сум бүрт ажиллуулж гишүүдийн өргөн оролцоотойгоор шийдэж чадв�##� бүгд цэгцэрнэ. Чин үнэндээ бол одоогийн дарга нар болон, даргад санаархсан нөхөд бүгд нэрээ татах хэрэгтэй. Тэдний хэн нь ч намын даргад тэнцэхгүй. Асуудлын гол нь дарга биш л дээ. Сонгуульд даргагүй орсон ч болно. Сонгууль удирдах Ерөнхий менежер томилоод ажиллах боломж байна. Цаана нь дэд дарга ЕНБД гээд дарга нар мундахгүй.

Зочин
Зочин
2022-11-04 15:27

АН гэдэг их нэртэй төртэй нам юм байгаам шдээ иймэрхүү юмнуудаас болж нэр нь унаж нэрлэгдэх сайн нэргүй бгаа юм

Зочин
Зочин
2022-11-04 19:28

Баярцогт , Элбэгдорж , Сосорбарам нараасаа с�##�ахгүй бол АН угаасаа явахгүй ээ

Зочин
Зочин
2022-11-04 20:53

Ядруу амьтан юм аа , ийм юмтай юу ч ярьхав ...

Холбоотой мэдээ

Back to top button