Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин
Гиннесийн амжилт тогтоохоор Техаст ижил нэртэй 706 хүн цугларсан ч рекордыг эвдсэнгүй

Та адилхан нэртэй хэр олон хүн таних вэ? Сайндаа л гурав юм уу дөрөв байх. Тэгвэл АНУ-ын Техас мужид Кайл нэртэй 706 хүн цугларчээ.
Тус мужийн Кайл хотод нэг газар адил нэртэй хамгийн олон хүн цугларсан гэх Гиннесийн амжилтыг эвдэхийн тулд тэд бямба гарагт /2024.05.18/ цугларсан байна.

Гэвч 706 Кайл шинэхэн рекорд тогтоож чадаагүй юм. Гиннесийн амжилтын номоос харвал нэг газар адил нэртэй хамгийн олон хүн цугларсан рекорд 2017 онд Боснид тогтоогджээ.
Тодруулбал Боснийн нэгэн тосгонд Иван нэртэй 2,325 хүн цугларч байсан юм. Өнгөрсөн жил Техасын нийслэл Остины ойролцоо мөн Кайл нэртэй 1490 хүний цуглаан болсон байна.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.