Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Тайваньд 425 сая ам.долларын зэвсэг худалдахыг зөвшөөрлөө

АНУ Тайваньд хоёр шинэ зэвсэг худалдахаар гарын үсэг зурсан талаар "APNews" мэдээлжээ.

Тайванийн F-16 сөнөөгч онгоц, C-130 тээврийн онгоц болон АНУ-аас нийлүүлсэн бусад зэвсгийн системийг дэмжих зорилгоор 425 гаруй сая ам.долларын үнэ бүхий онгоцны сэлбэг хэрэгслийг худалдсан хэмээн Төрийн департмент мэдэгдэв.

Уг сэлбэг хэрэгсэлд 330 сая ам.долларын стандарт солих эд анги, 98 сая ам.долларын стандарт бус тоног төхөөрөмж, холбогдох дагалдах хэрэгсэл, ложистикийн хамт багтсан байна.

Ерөнхийлөгч Жо Байден Хятад улсын дарга Ши Жиньпинтэй Индонези улсад уулзаж, тухайн яриа хэлэлцээнээс хэдхэн долоо хоногийн дараа дээрх шийдвэрийг зарласан юм. Тиймээс Тайваньд улам бүр түрэмгий хандаж байгаа нь хоёр улсын харилцаанд гол асуудал болоод буй.

Хятад улс Тайванийг урвасан муж хэмээн үздэг бөгөөд шаардлагатай бол тус арлыг эх газартй хүчээр нэгтгэнэ хэмээдэг. Тиймээс өмнө нь АНУ-ын Тайваньд зэвсэг худалдсан явддлыг "нэг Хятад бодлого"-ыг зөрчсөн үйлдэл хэмээн эрс буруушааж байсан юм.

Тиймээс энэ удаагийн худалдан авалтыг "Энэ санал болгож буй худалдаа нь хүлээн авагчийн аюулгүй байдлыг сайжруулж, бүс нутгийн улс төрийн тогтвортой байдал, цэргийн тэнцвэрт байдал, эдийн засгийн ахиц дэвшлийг хадгалахад тус болно" хэмээн АНУ-ын Төрийн департмент мэдээлэв.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button