Украины тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэхээр Киевт барууны удирдагчид цуглажээ
Өнөөдөр /2026.08.24/ Украин тусгаар тогтнолын өдрийн баяраа тэмдэглэнэ. Баярын өдрөөс өмнө буюу амралтын өдрүүдэд барууны орнуудын удирдагчид Киевт цугласан байна. Арга хэмжээний бэлгэл ажил явагдаж байх үед ням гарагт /2026.08.23/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Финландын Ерөнхийлөгч Александр Стаббтай уулзжээ.
Зеленский мөн АНУ-ын сенатор Ричард Блюментал, Жэймс Ланкфорд нарыг Киевт угтан авсан байна. ОХУ-аас баллистик пуужингаар үргэлж заналхийлж байгаа талаар Зеленский тэдэнд хэлж, агаарын хамгаалалтын системийг сайжруулах шаардлага байгааг онцолжээ.
Украины хувьд одоогийн нөхцөл байдалд хоёр томоохон сорилт тулгараад байгаа юм. Тэдгээр нь ОХУ-аас харваж буй пуужингууд болон Украины батлан хамгаалахын санхүүжилт. Зеленский АНУ-ын Patriot агаарын хамгаалалтын системийн 300 пуужин авах хүсэлтэй байгаа юм. Тэр Х дээр нийтлэл бичихдээ “АНУ-ын зэвсгийн нөөцийн багахан хувийг, жишээлбэл тав эсвэл арван хувийг авах арга зам нь олдоно гэж найдаж байна. Бид төлбөр төлж худалдан авахад бэлэн байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж.байгаа
ард түмэн.ялна гэж боддог.
Оросууд.түрэмгий зантай.
Украйн ялна!
СССР тарсан нь 1922 онд байгуулсан гэрээнийхээ дагуу болсон хууль ёсны үйл явдал юм. Харин фашист-чекист Путлер тусгаар тогносон улсруу цэрэглэн халдаж, олон жилийн ужиг дайн өрнүүлж байгаа нь хүн төрөлхтний шившиг.
Хэрэв Украйн бууж өгсөн бол Орос ах маань Балтын 3, Дундад Азийн 5 орон той цувруулан байлдаж цусан далай үүсгэх бсан шүү, бүү үзэгд мнь.
Тэгэхлээр ч доо даян дэлхий Украйныг дэмжихээс яахав дээ !
Тэнэг үхэр монгол үнэтэй бензиндээ дугаарлаад гуйлгачин болоод дуусахаа мэдэхгүй их хуцах юм аа