Гадаад мэдээДЭЛХИЙ

Парламентаа тараах гэсэн Перугийн Ерөнхийлөгчийг огцруулав

Перугийн Ерөнхийлөгч Педро Кастилиог парламент нь огцруулжээ. Учир нь тэрбээр парламентаа огцруулахыг оролдсон хэмээн BBC мэдээллээ.

Перугийн парламент Ерөнхийлөгчөө унагах болсон шалтгаан нь Педро парламентаа түр хугацааны Засгийн газраар солино гэсэнтэй холбоотой юм.

Педро Кастилио одоогоор цагдаагийн газарт байгаа ажээ. Хууль сахиулах байгууллагууд Педрогийн цагдаагийн газарт буй зургийг анх олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Ингэхдээ "Ерөнхийлөгч асан" гэх тайлбартай оруулаад удалгүй тус зургийг устгажээ.

Түүний оронд дэд ерөнхийлөгч Дина Болуарте Ерөнхийлөгчийн тангараг өргөв.

Дина Болуартег тангараг өргөхдөө үндэсний хямралыг даван туулж, эвлэрч нэгдэхийг уриаллаа.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button