Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын бодлогын хүү сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрлээ

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өчигдөр /2022.12.15/ хамгийн дээд түвшинд хүргэсэн байна. Тэд инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа юм.

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хагас хувиар өсгөснөөр 4.25-4.5 хувь хүртэл өсөж, зорилтот түвшинд хүрсэн байна. Албан тушаалтнуудын хувьд бодлогын хүүгээ 2024 он хүртэл бууруулахгүй байх төлөвтэй байгаа ажээ.

Цаашдаа 5.1 хувьд хүрнэ хэмээн үзэж байгаа юм. Ингэснээр тус улсад бараа бүтээгдэхүүний үний өсөх хүлээлтгүй болно хэмээн тооцоолж буй.

Холбооны нөөцийн сангийн энэхүү шийдвэрүүдийн үр дүнд ирэх онд АНУ-ын эдийн засаг "сүйрэх" төлөвтэй хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Гишүүд сангийн хүүг ирэх онд 5-5.25 хүртэлх хувийн зорилтот түвшинд дүйцэхүйц байна хэмээн үзэж байгаа.

Тэд ирэх онд АНУ-ын эдийн засгийг хүндхэн нөхцөл байдал хүлээж байгаа гэх боловч 2024 оноос хүүгийн хэмжээг бууруулж, оны эцэс гэхэд 4.1 хувьд хүргэнэ хэмээж буй. Харин 2025 онд дахин нэг хувиар бууруулж, 3.1 хувьд хүргэнэ гэсэн юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button