Нийгэм мэдээ

"Автомашины орох, гарах хөдөлгөөнийг хааж тавьсан дуудлага ихсэж байна"

Хичээл эхэлсэнтэй холбоотойноор нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэл ихсэж байгаатай холбоотойгоор 1900-1234 лавлах дугаарт иргэдийн машин хаасан тухай дуудлага ихээр ирж байгаа талаар Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Иймд иргэдийг тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хааж тавьсан бол бусдыг хүндэлж холбогдох утасны дугаараа заавал үлдээж хэвшихийг анхаарууллаа.

Хэрэв таны тээврийн хэрэгслийн гарах гарцыг хааж зогссон, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь өөрийн холбоо барих утасны дугаараа үлдээгээгүй тохиолдолд та 1900-1234 лавлах утсанд хандаж, улсын дугаараар нь шүүлгэж тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй нь утсаар холбохыг зөвлөлөө.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэрэглэгч
Хэрэглэгч
2024-09-03 13:22

Тусгай дугаарын төлбөрийг машин хааж тавьсан, бу�####�д саад болж хүмүүсээр нь төлүүлж баймаар байна.1900-1234 дугаар руу багадаа 2 удаа холбогдож байж нөгөө саад болсон нөхөртэй ярина.үүний,төлөө багадаа 2200 төг төлнө гэдэг байж боломгүй.үүнийг анхаар�##�даа авч ажил болгоно уу

Холбоотой мэдээ

Back to top button