ЭРҮҮЛ МЭНД

Налайхын ЭМТ халдвар авсан зургаан хүнийг эмчилжээ

Коронавируст халдварын тоо өдөр бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Налайх дүүргийн ЭМТ нь хүүхдийн эмнэлгээ "Ковид-19"-ыг эмчлэн тусгаарлах байр болгож, энэ сарын 14-ний өдөр эхний 40 хүнийг хэвтүүлэн эмчилж эхэлсэн.

Эмчлэн тусгаарлах байранд таван мэргэжилтний бүрэлдэхүүнтэй 1-р ээлжийн эмчилгээний баг 10 хоногийн хугацаанд ажилласан бөгөөд өчигдөр /2021-04-23/ эхний 6 хүнээ эмчлэн эрүүлжүүлж, гэрийн тусгаарлалтад, өрхийн эмчийн хяналтад шилжүүллээ.

Нэгдүгээр ээлжийн эмчилгээний багт Халдвартын их эмч П.Уртнасангаар ахлуулсан, халдвартын тасгийн ахлах сувилагч П.Энх-Од, халдвартын сувилагч Ц.Цэвэлмаа, туслах сувилагч Б.Жайнагүль, асрагч Д.Даваацэцэг нар ажиллалаа. Тэд эмчлэн тусгаарлах байранд 10 хоног ажиллаж, үргэлжлүүлэн 14 хоногийн тусгаарлалт руу шилжиж байна.

Энэ нь "Ковид-19" халдварыг дүүргийн эмнэлгийн онцлогт тохируулан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн эмчилж буй хоёр дахь удаагийн тохиолдол билээ. Халдварыг дүүрэгтээ эмчилж эхэлснээр Улаанбаатар руу чиглэх хөдөлгөөн тэр дундаа ХӨСҮТ-ийн ачааллыг бууруулахад өндөр ач холбогдолтой болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button