Автобус өглөө заавал эцсийн буудлаас гардаг байсныг буудал бүрээс хөдөлдөг болгожээ
Нийтийн тээврийн үйлчилгээний гол магистрал гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөний хамгийн их зорчигч урсгалтай М:1 “5 шар Офицеруудын ордон” чиглэлийн эх авалтыг дундын зогсоолуудаас эх авах ажлыг хэрэгжүүлжээ. Ингэснээр автобус өглөө заавал эцсийн буудлаас гардаг байсныг буудал бүрээс хөдөлдөг болгожээ.
Хоёр эцсийн зогсоолоос л бүх тээврийн хэрэгслүүд хөдөлдөг хуваарьтай байсныг өөрчилсөн байна. Цаашид оргил ачааллын үед дайран өнгөрөх бүх зогсоолоос нэгэн зэрэг хөдөлнө.
- Жишээ нь, М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэл зөвхөн офицеруудын ордон, 5 шар зогсоолоос эх авахгүй. Нэгэн зэрэг бүх зогсоолоос хөдлөх юм.
- Энэ зохицуулалт үр дүнтэй байсан тул 2026.06.15-ны өдрөөс гол гудамж замаар явдаг зорчигч урсгал ихтэй М:2, М:3, М:4, М:5 чиглэлүүдийн өглөөний эх авалт буюу хөдлөх цэгийг дундын зогсоолууд болгожээ.
Эдгээр нь автозамын үндсэн тэнхлэгүүд дагуу зорчигч урсгалын 40 орчим хувийн ачааллыг авдаг, үндсэн чиглэлүүд юм. Энэ ажлын үр дүнд дундын зогсоолд автобус хүлээж буй иргэдийн цагийг хэмнэх, тав тухтай, ачаалал багатай зорчих боломжтой. Цаашид бусад чиглэлд дундаас эх авах ажлыг үе шаттай зохион байгуулах аж.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.