Нийгэм мэдээ

Морингийн даваанд 10 объект бүхий "Нийтийн тээврийн автопарк" барьж байна

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваанд шинээр байгуулж буй нийтийн тээврийн автопаркийг ирэх сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Уг автопарк нь хөдөлгөөн удирдлагын төв, цахилгаан автобус цэнэглэх, засварлах боломжтой засвар үйлчилгээний төв, угаах цех, кузов засвар, тосолгоо сэлбэгийн агуулах, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр бүхий бие даасан дулааны эх үүсвэртэй 110 автобусны дулаан зогсоол бүхий “Нийтийн тээврийн автопарк” байх юм.

Зургийг Б.Мягмарбаяр

Энэхүү автобус паркийг бүтээн байгуулах ажлыг Хотын дарга Х.Нямбаатар эрчимжүүлснээр 10 сарын дотор дээрх 10 объектыг босгожээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг, Тахилтад мөн нийтийн тээврийн автопарк шинээр байгуулах ажил үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүргийн Тахилтын автопаркийн барилга 81 хувийн гүйцэтгэлтэй, хөдөлгөөний удирдлагын төв, оффисын барилга угсралтын ажил дуусаж ашиглалт үйлчилгээ хариуцсан Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-аас 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдрөөс шинэ оффисоос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Харин дулаан гараашны барилга угсралтын 1 дүгээр багцын ажлыг шуурхай ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Зургийг Б.Мягмарбаяр

Эл газруудыг өөрчлөн байгуулснаар авто баазуудын байрлалаас үл хамаарч чиглэл маршрутыг төлөвлөж, шинэ зохион байгуулалтад оруулах ба сул явалт багасгах, шатахууны зарцуулалт хэмнэх, автобус хүлээлгийн хугацаа багасгах ач холбогдолтой.  Ингэснээр өглөө иргэдийн ажил, хичээл эхлэх цагаар автобус бүс бүсийнхээ базаас гарч, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэх юм.

Зургийг Б.Мягмарбаяр

Дээрх хоёр автопарк ашиглалтад орохтой уялдуулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 28 дугаар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай” тогтоол батлагдаж, Зорчигч тээвэр 1,2,3,4,5 ОНӨААТҮГ-ыг байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button