Аав өөрөө зөвшөөрсөн ч шүүх гуйлгачлуулж, дайжуулж, гадуурхсан нөхцөл тогтоогдоогүй гээд эцэг байх эрхийг хязгаарласангүй

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр дараах хэргийг хянан хэлэлцжээ.
Товчилбол, Ч, Р нар танилцан үерхэж байх үедээ жирэмсэн болжээ. Энэ хугацаанд хөл хүнд Ч-ыг найз залуу болох Р нь удаа дараа гар хүрч, жирэмсэн байхад нь зодсоны улмаас дутуу төрж, хүүхдээ 50 хоног инкубаторт “торниулжээ”.
Хүүхдийг хэдэн сар болсны дараа аав Р нь энэ хүүхэд гарснаасаа хойш миний амьдралд гай болж байна, хороосон ч чадна гэх мэтээр сүрдүүлж байжээ. Харин эхнэр Ч нь гэрлэлтаа батлуулчихвал гайгүй болчих байх гэж итгэж байсан бол эмэгтэйн тал орон сууц хүртэл авч өгчээ.
Гэсэн ч байдал өөрчлөгдөөгүй тул Р-ын эцэг байх эрхийг хасуулахаар Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ханджээ. Шүүхэд эл агуулгаар хандаж байгаагаа Р-д Ч-ын гэр бүлийн зүгээс хэлэхэд “надад хамаагүй, би өөрөө очиж чадахгүй. Хүн явуулна” гэж байжээ.
Мөн “тусалж байгаагүй нь үнэн, туслах боломжгүй, эцэг байхаас татгалзая, мөнгө төлөх боломж байхгүй” гэж мэдүүлжээ.
Нэхэмжлэгч тал, хүүхэд хамгаалалын тухай шинээр батлагдсан хуульд “бие махбодийн хүчирхийллээс гадна үл хайхрах байдал нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл болно” гэж заасан. Цаашид хүүхэд сурч боловсрох, аялах эрх нь энэ хүний огт холбоогүй байдлаас болж үгүйсгэгдэх боломжтой. Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хүртэл хугацаагаар эцэг байх эрхийг нь хязгаарлаж өгнө үү. Хэрэв энэ дээрдэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэжээ.
Эл хэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-д заасныг баримтлан Р-ын хүү Э-ийн эцэг байх эрхийг хязгаарлуулах тухай Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Учир нь, У, Р нар гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрах хугацаанд хүүхэд төрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэгт зааснаар Р, хүү Э нарын хооронд эцэг, хүүхдийн эрх, үүргийн харилцаа үүссэн үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаангүй байна.
Мөн Р нь хүүхдийн амь биед аюул занал учруулж болзошгүй нөхцөл байдалд оруулж байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Хэрэгт авагдсан баримтаар Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан нөхцөл байдал буюу Р-ын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл тогтоогдохгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзжээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ юу гэсэн үг вэ хүүхдиййн эцэг мөн байж юу яриад байгаан бол бүүр амар эцэг байх эрхгүй болгож өгөөч гэнэ үү юу гэсэн үгийн бүхэл бүтэн хүн бүтээчихээд зүгээр цаас базаад хөях шиг үзэж байгаа хэрэг үү энэ залуу юу ярина вэ? Тэгвэл шууд өөрийгөө тайган болгох аль эсвэл өөрийгөө егүүтгэх хэрэгтэй юм бишүү яасан дураараа ШААР вэ яасан их эрхтэй НОВШ вэ?
Шүүх буруу шийдвэр гаргажээ..Генийн шинжилгээгээр тодруулж эцэг байх , хүүхдээ өсгөх ,үүрэгтэй.
Setgetdiin uvchtei Hun yum bh daa
Ийм эргүү мал байдаг юм. Эх эцэг ах эгч нар байдаг ч мөн адил мэдрэлийн өвчтэй хүн хогууд байна Эд нарыг яавал зохих вэ
Тайган болгочихооч
Тэгээд заавал хохирол үзсэний дараа арга хэмжээ авна гэсэн үгүү Шүүгч нарт бна уу хуулинд бна уу.арайч дээ.
Манай хууль яагаад ийм гаж юм бэ хохирогчийг бүр ихээр хохироодог хуулиа өөрчлөөчээ хүүхдийн эрхийн эсрэг хуультай орон бол монгол
Манай энэ хууль гэж эргүү хүмүүсийн зохиосон хууль,новшийн мал шиг хүн хогнуудын эрхийг хамгаална.Жирийн хэвийн хүмүүсийг хохироосны дараа 1 юм шийтгэсэн нэр хэмээнэ,шүүгч нар ч гэж хуультайгаа таарсан юм нууд даа