Нийгэм мэдээ
УОК: Улаанбаатараас урагш ба баруун чиглэлийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Цаг агаар, автозамын нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотоос урагшаа чиглэлд /Өлзийтийн хяналтын цэг/ болон баруун чиглэлд /Эмээлтийн хяналтын цэг/ өнөөдөр буюу 2 сарын 17-ны 13:30-15:30 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Цаг агаарын гамшигт үзэгдэл болж болзошгүй, өндөржүүлсэн бэлэн байдалд алба хаагчид ажилласаар байна. Энэ сарын 18-ны өдрийг хүртэл зүүн аймгууд голчилж, ихэнх нутгаар цасан шуурга болохоор буй.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.