Нийгэм мэдээ

Нөөцийн махны үнэ өмнөх оноос 300-650 төгрөгөөр нэмэгджээ

Хаваржилт хүндэрснээс шалтгаалж махны нийлүүлэлт буурах төлөв өндөр байна. Улмаар үүнийг дагаад үнэ нь нэмэгдэнэ. Махийн үнийн хөөргөдлийг бий болгохгүйн тулд нөөцийн махыг даруй худалдаалж үнийг нэмэхгүй байх тал дээр засгийн газраас анхааралдаа аваад буй. Энэ жилийн нөөцийн махны үнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 300-650 төгрөгөөр нэмэгджээ.

Нийслэлийн албанаас энэ жилийн нөөцийн махны үнэ, хүртээмжийн талаар тодрууллаа. Тэрбээр,  

"Энэ жил 7 ААН 6300 тн махыг нөөцөлж нийслэлд 375 цэгээр худалдаалж эхэлсэн. ААН-ын үйл ажиллагааны зардал энэ жил эрс нэмэгдсэн учраас нөөцийн махны үнэ нэмэгдэж болзошгүй. Ийм учраас нийслэлийн засгийн газрын захирамжаар шийдвэрлэхээр болсон. Мөн бэлтгэн нийлүүлэлтийг Агро нэгтгэл трейд ХХК, Мах импекс ХК, ХКҮ ХХК, И Эн Пи ХХК, Чойбалсан групп ХХК, Стандарт мах ХХК, Булган мах маркет ХХК -ууд нийт 6337,5 тн махыг нөөцөлж бэлтгээд байна.

Үхэр болон хонины мах жижиглэнгээр борлуулагдах бол ямааны мах өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна. Энэ жилийн тухайд үхрийн махыг 11350 төгрөг, хонины махыг 8900 төгрөг, ямааны махыг 6700 төгрөгөөр борлуулахаар болсон. Харин өнгөрсөн онд үхрийн мах 10700, хонины мах 8600 төгрөг, ямааны мах 6400 төгрөгөөр худалдаалж байжээ. Ингэснээр энэ жилийн нөөцийн махны үнэ өмнөх жилээс 300-650 төгрөгөөр нэмэгдсэн". хэмээн тайлбар мэдээлэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button