Нийгэм мэдээ

Шороон болон цасан шуурга 6 цаг үргэлжлэх тул зарим сургуулиуд цахимаар хичээллэнэ

Өнөөдөр зарим нутгаар шороон шуурга 6 цаг орчим үргэлжилж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ. Тодруулбал, өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-нд Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр хүчтэй салхины болон шороон шуурганы аюултай үзэгдэл болно.

Улмаар Дорноговь аймгийн нутгаар салхи 28-34 м/секундэд хүрч, шороон шуурганы, Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуурганы гамшигт үзэгдэл болно. Энэ үзэгдэл зургаан цаг болон түүнээс дээш үргэлжлэх бөгөөд салхи 16м/секундээс дээш гарна.

Байгалийн гамшигт үзэгдэл үдийн алдад эхлэх учир иргэд өглөөгүүр цаг агаар сайхан байна хэмээн замд гарахгүй байхыг анхааруулсан бөгөөд тухайн орон нутгуудын зарим сургууль, цэцэрлэг өнөөдөр цахимаар хичээллэх шийдвэр гаргаад байна. Тухайлбал, Дорноговь аймгийн ЗДТГ-аас өнөөдөр сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллэх чиглэл өгөөд буй.

Иргэд та бүхэн байгалийн болзошгүй аюулаас сэргийлж,

  • Мэргэжлийн байгууллагын мэдээ мэдээллийг байнга сонсох, ашиглах.
  • Малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх.
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах.
  • Аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулах бэлэн байдлыг сайн базаахыг анхааруулж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-03-27 09:50

Архичдыг тэтгэх юу байнаа яршиг зүгээр

Mily
Mily
2024-03-27 10:13

Nalaihaar shuurah yummuu

Холбоотой мэдээ

Back to top button