УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Саналын хуудасны загвар задарсан гэдэг худал, маргааш бэлэн болно"

26 нам, хоёр эвсэл 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, СЕХ-д бичиг баримтаа хүргүүлээд буй. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд хэдэн нам, эвсэл оролцохоос шалтгаалж саналын хуудасны хэмжээ гарах учиртай. 

Мөн 76 байсан УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, тойрог тэлсний улмаас энэ жилийн сонгуулийн саналын хуудас томорно. Саналын хуудас урт болохоос гадна сонгогчид хөдөө орон нутагт 7-10, нийслэлд 3-5 нэр дэвшигчийг дугуйлна. Түүнчлэн нам, эвслийг дугуйлна. 

Үүнтэй холбоотой "Монгол" телевизийн кандидат нэвтрүүлгийн оролцогчид саналын хуудасны загвар харуулсан. Олон нийтэд танилцуулаагүй байхад Соёлын сайд Ч.Номингийн телевизээр саналын хуудасны загвар задарлаа гэх шүүмжлэл хөвөрлөө.

Энэ талаар бид Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангаас тодруулахад "Сонгуулийн саналыг хуудасны загварыг олон нийтэд ил болгоогүй байгаа. Маргааш /2024.05.03/ үдээс өмнө бэлэн болж, танилцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Урьдчилж нэвтрүүлэгт оролцогсдод задруулсан гэдэг худал" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button